ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО


Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:

3-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2026 оны 8-р сарын 3-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд  4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +16...+21 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +21…+26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +25...+27 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +25...+27 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. +23...+25 градус дулаан байна. 

2026 оны 8-р сарын 3-наас 2026 оны 8-р сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд төв болон говийн аймгуудын аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 05-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21...+26 градус, өдөртөө +33...+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МУГТ Д.ОТГОНЖАРГАЛ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ А… 5 цагийн өмнө
ОЙ ЗУРГААН САРТАЙ ХҮҮХДИЙГ ТОГТООЛ УСНААС ОЛЖ, АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГ… 10 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: COP17-Г ЗОРИН ИРЭХ, ОРОЛЦОХ ХҮМҮҮСИЙН ТОО 50 МЯНГААС ДА… 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО 11 цагийн өмнө
БАРУУН, ЗҮҮН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГ… Өчигдөр
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! Өчигдөр
FRIED PEANUTS/CACAHUETES FRITOS ДАВСГҮЙ, ХУУРСАН ГАЗРЫН САМРЫГ ХЭРЭГЭЛ… Өчигдөр
СУРГУУЛИУД ФЭЙСБҮҮК, БУСАД ЦАХИМ ПЛАТФОРМЫГ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД … 2026/08/14
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭХ АСУУДЛААР ҮНИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДААГҮЙ, ДУГААРЫН БОЛОН… 2026/08/14
НИЙСЛЭЛД АВТОЗОГСООЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРМЫГ ХЯНАН ҮЗЭЖ, САНАЛ Х… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 4.6 ХУВЬ, ЖИЛИЙН 20.2 ХУВИАР НЭМЭГДСЭН НЬ Н… 2026/08/14
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛАХ СЭТГЭЛИЙГ СЭРЭЭСЭН КОП 17 2026/08/14
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 2026/08/14
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
С.БЯМБАЦОГТ: АЛЬ НЭГ САЛБАРЫН ЭРХ АШИГ БУС, НИЙТ ТАЛУУДЫН ЭРХ АШГИЙГ Т… 2026/08/13
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 2026/08/05
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 2026/08/05
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 2026/08/04
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 2026/08/05
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 2026/08/04
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 2026/08/04