ДАРААГИЙН ХОТЫН ДАРГА ЭМЭГТЭЙ ХҮН БОЛБОЛ...


Удахгүй болох орон нутгийн сонгуулиар иргэд нийлэл хот болон дүүргүүд, аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийг сонгож,  олонх болсон нам нь Засаг дарга нараа томилно. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь оршин сууж буй Нийслэл хотын Засаг дарга ямар хүн болохоос хамаарч бидний амьдрах орчин, агаарын чанар, ирээдүйн хөгжил гээд олон чухал асуудал шийдэгдэх учиртай юм.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотыг МАН-аас томилогдсон, эрэгтэй Засаг дарга нар голдуу удирдаж ирсэн бөгөөд үр дүнд нь өнөөдөр бидний амьдарч байгаа “хот” бий болсон билээ.

Замбараагүй газар олголтоос үүссэн маргаан, газрын наймаа, авилга цэцэглэснээс үүдсэн утаатай түгжрэлтэй, зам, дэд бүтэц муутай, эрчим хүчний хүрэлцээгүй энэ саарал хотын амьдралыг өөрчлөх боломж гарц бидэнд бий юу. Үүнийг шийдэх боломжтой, чадамжтай хүмүүсийг энэ удаагийн Орон нутгийн сонгуульд намууд нэр дэвшүүлсэн үү гэдэг асуулт өөрийн эрхгүй анхаарал татаж байна.

Орон нутгийн сонгуульд Улс төрийн намуудыг Нийслэлийн намын хорооны дарга нар нь удирдаж оролцдог бөгөөд ялалт байгуулсан намын дарга нь дараагийн хотын дарга болох болно.

Өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуульд оролцсон 5 нам эвслээс эхнээсээ нэр дэвшигчдээ танилцуулж эхлээд байгаа бөгөөд Иргэний Зориг Ногоон Нам энэ удаад эмэгтэй лидерээр удирдуулан энэ сонгуульд оролцох гэж байна.

Иргэний Зориг Ногоон Намын хувьд 25 жилийн түүхтэй Монголын 3 дахь том улс төрийн хүчин бөгөөд анхны эмэгтэй намын даргатай, авилга албан тушаалын гэмт хэргээс ангид явж ирсэн,  улс төрийн нэр хүнд цэвэр нам гэдгээрээ дэмжигч олонтой. Намын үүсгэн байгуулагч, анхны дарга С.Оюуны хувьд ч өндөр боловсролтой, шударга, хүчтэй лидер эмэгтэй байсан бөгөөд одоо ч олон улсын байгууллагыг нэр төртэйгээр удирдаж явна.

Түүний залгамж халаа болох энэ намын шинэ залуу эмэгтэй удирдагчаар Нийслэлийн Иргэний Зориг Ногоон Намын дарга М.Амартунгалаг нэрлэгдэж байна. Хуульч мэргэжилтэй, өмгөөллийн фирмийн захирлаар ажилладаг тэрбээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Тамгын газраас ажлын гараагаа эхэлж Барилга хот байгуулалтын яам, Олон улсын төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж ирсэн туршлагатай аж. Тэгэхээр хотын асуудлыг хороо дүүргээс нь буюу анхан шатнаас нь мэддэг, мэдлэг боловсрол өндөртэй, ёс суртахуунтай хүнээр удирдуулж энэ сонгуульд өрсөлдөх тактик барьсан нь харагдаж байна.

Иргэний Зориг Ногоон Нам өөрөө иргэдийн сайн сайхан амьдрал, байгаль орчинд ээлтэй ногоон үзэл баримтлалыг хэрэгжүүлэгч нам. Бас авилга албан тушаалын гэмт хэргийн эсрэг нам. Энэ утгаараа энэ намын бодлого нийслэл хотод хэрэгжиж эхэлбэл ямар өөрчлөлтүүд гарч эхлэх вэ?

Манай хотод хоёр том асуудал бий. Эхнийх нь дээрээсээ эхлээд анхан шатны нэгж хүртлээ бий болсон авлига, албан тушаалын сүлжээ. Үүнийг шийдэхгүйгээр хотын төсвийг үр ашигтай зарцуулж иргэдэд өгөөжтэй байлгах боломжгүй. Гэтэл үе дамжин удирдаж ирсэн хоёр том намын төлөөллүүд дахин сонгогдоод энэ асуудлыг шийдэх, таслан зогсоож, зөв голдиролд нь оруулах  ямар ч боломжгүй.

Нөгөөх нь иргэдийн амар тайван амьдрах ногоон орчныг бий болгох. Ногоон үзэл санаа гэдэг нь зөвхөн мод бут тарих асуудал биш бөгөөд байгаль орчныг бохирдуулагч утаа, дэд бүтэц, эрчим хүчний асуудлыг ч хүнд ээлтэйгээр шийдэх асуудал үүнд багтдаг.

Монгол Улс хөгжлийн үзэл баримтлалдаа  2030 он гэхэд нэг хүнд ногдох орлогоороо дундаж  орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, эдийн засгийн олон салбар нь тогтвортойгоор өссөн, нийгмийн дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болохоор тодорхойлсон. Харин энэ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд өнөөгийн улс төрийн намуудаас хамгийн дөхөм бодлого хэрэгжүүлдэг, хүчин чармайлт гаргах магадлалтай  нам нь Иргэний Зориг Ногоон Нам байна. Энэ намын лидерүүд л Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгуулах санаачилга гаргаж, үндсэн чиглэлийн яам болгохын төлөө ажиллаж байсан түүхтэй.

Гадны томоохон хотуудын хөгжсөн жишиг, хүн амьдрахад таатай хот болоход хамгийн чухал нөлөөлсөн зүйл нь ч энэхүү “ногоон хөгжлийн бодлого” бөгөөд хүнд үйлдвэрүүдээ бүсчлэн хөгжүүлж, цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийг олноор байгуулан, дуу чимээ агаарын бохирдлын асуудлаа шат дараатайгаар шийдсэний хүчинд амьдрахад таатай хотууд бий болдог жишиг байна. Үүнийг хийх хэрэгжүүлэх бодлого нь намуудын мөрийн хөтөлбөрт туссан байх ёстой бөгөөд иргэдийн хувьд ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн, түүнийгээ хэрэгжүүлж чадна гэсэн намын төлөөллүүдийг сонгож байж сайхан хотод амьдрах боломж нээгддэг юм байна.  

Та болон таны хүүхдүүд ямар ирэх жилүүдэд ямар хотод амьдрахыг хүсэж байна вэ?

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 1 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 6 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 19 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 21 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 22 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22