КОП17: ДЭЭД ТҮВШНИЙ ПАРЛАМЕНТЫН ФОРУМ ӨНӨӨДӨР БОЛНО


Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал ес дэх өдрөө Улаанбаатар хотод үргэлжилж байна. Талуудын албан ёсны хэлэлцээ болон бодлогын түвшний уулзалтууд өрнөж буй СОР17 бага хурлын Цэнхэр бүсэд өнөөдөр (2026.08.25) “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум болно.

Дээд түвшний парламентын тус форумыг УИХ-ын дарга С.Бямбацогт нээж, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Цөлжилт, газрын доройтол, ган гачиг: COP17-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд парламентын манлайлал яагаад чухал вэ” сэдэвт үндсэн илтгэлийг танилцуулна.

Парламентын форум “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” панео хэлэлцүүлгээр үргэлжлэх юм. Энэ хүрээнд СОР17 бага хурлын үр дүнг үндэсний түвшинд бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай улс төрийн манлайлал, олон талт түншлэл, сайн засаглалын талаар нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчид, шийдвэр гаргагчдын оролцоотойгоор санал солилцож, туршлага хуваалцана. Дээд түвшний панел хэлэлцүүлгийг НҮБ-ын Системийн ажилтнуудын коллежийн сургалтын хөтөлбөр хариуцсан менежер Сандхя Баласубрахманьям чиглүүлэх юм. Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн, G-CAP 2025 төгсөгч Э.Болормаа, Коста Рика Улсын 48 дахь Ерөнхийлөгч Карлос Альварадо Кесада, Египет Улсын Усны нөөц, усалгааны сайд проф. Хани Севилам, Бүгд Найрамдах Турк Улсын Парламентын гишүүн, КОП31-ийн Байгаль, уур амьсгалын элч, Шударга ёс, хөгжлийн нам (AK)-ын Байгаль орчин, хот байгуулалтын бодлогын дарга Нилхан Аяан нар панел хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр оролцох аж.

Үргэлжлүүлэн өндөр түвшний манлайллын яриа хэлэлцүүлгийн үеэр хуваалцсан үзэл санаа, туршлагад тулгуурлан чиглүүлэгчтэй дугуй ширээний хэлэлцүүлгүүд болж, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаар парламентын гишүүдийн манлайллыг бэхжүүлэх, бодитой арга хэмжээ хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох юм. Улмаар дугуй ширээ бүрээс гарсан үндсэн зөвлөмжүүдийг танилцуулж, нийтлэг тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, парламентын бодит арга хэмжээг онцлох, форумын үеэр гарсан гол мессежүүдийг нэгтгэн боловсруулах бүлгийн хэлэлцүүлэг өрнөнө.

Бүлгийн хэлэлцүүлгээр форумын зөвлөмжүүдийг нэгтгэн “COP17-ын Дээд түвшний парламентын форумаас гарах гол мессежүүд болон парламентын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”-ийг боловсруулах юм. Эдгээр чиглэл нь цаашид Цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаарх Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын парламентын гишүүдэд зориулсан үйл ажиллагааны аргачлал боловсруулахад тусгагдаж, СОР17 бага хурлаас цааш Конвенцын хэрэгжилтийг дэмжих практик удирдамж, сайн туршлагын жишээ, хэрэгслээр парламентын гишүүдийг хангах юм байна.

Ийнхүү парламентын үйл ажиллагааны нийтлэг тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсноор  Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум өндөрлөнө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ..


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 2 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 14 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 17 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 18 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 23 цагийн өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 23 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… Өчигдөр
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22