КОП17: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ, САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ


Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Газрын доройтлыг бууруулах шийдэл: Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, менежмент, санхүүжилт” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг Цэнхэр бүсийн Монгол Улсын Өргөө танхимд өчигдөр /2026.08.17/ боллоо.

Тусгай хамгаалалттай газар нутаг нь байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалахаас гадна газрын доройтол, цөлжилтийг бууруулах, экосистемийн бүрэн бүтэн байдлыг хадгалах урт хугацааны чухал шийдлийн нэг. Газар нутгийн сүлжээг шинжлэх ухааны үндэслэлтэй өргөжүүлэх, хамгааллын бодит үр дүнг нэмэгдүүлэх, менежмент, засаглал, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчлэлийн ач холбогдлыг онцолж, бодлого боловсруулагчид, мэргэжлийн байгууллага, хөгжлийн түншүүдийн түвшинд хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс байгаль хамгаалах эртний түүх, уламжлалтай. Богдхан уулыг 1778 онд албан ёсоор дархлан хамгаалсан нь Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн эртний хамгаалалттай газар нутгийн нэг хэмээгддэг. 

Тусгай хамгаалалттай газар нутаг нь зөвхөн байгаль хамгааллын асуудал биш. Энэ бол газрын доройтлыг бууруулах, усны эх үүсвэрийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, иргэдийн амьжиргааг хамгаалах бодит шийдлийн нэг юм. Манай улсын хувьд нийт газар нутгийнхаа 21 орчим хувь буюу 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулаад байна.

Энэ тоог зөвхөн нэмэгдүүлэх бус. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг анхаарч ажиллаж байгааг онцлов.

Мөн байгаль хамгааллын тогтолцоогоо гурван үндсэн чиглэлээр шинэ шатанд гаргахыг зорьж байна. 

  • Нэгдүгээрт, талбайн хэмжээнээс бодит үр дүн рүү.
  • Хоёрдугаарт, захиргааны удирдлагаас хамтын оролцоо руу.
  • Гуравдугаарт, жил бүрийн төсвөөс тогтвортой, олон эх үүсвэртэй санхүүжилт гэдгийг дурдсан. 

Түүнчлэн уг арга хэмжээ шинжлэх ухаан, бодлого, санхүүжилт, практик туршлагыг холбосон үр дүнтэй талбар болж, Монгол Улс төдийгүй дэлхийн хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаа” гэдгээ илэрийллээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд Б.Бат-Эрдэнэ, Л.Соронзонболд, А.Ундраа, НҮБ-ын Суурин төлөөлөгч Jaap van Hierden, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ТХГН-ийн бодлогын газар, Дэ Нэйче Консерванси, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Байгалийн Өв Сан болон тусгай хамгаалалттай газрын төлөөлөл оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 3 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 5 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 10 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 23 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 23 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 23 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22