КАМБОЖ УЛСТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ


Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хаант Улсын Хааны академийн ерөнхийлөгч Сок Төүч тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр /2026.07.31/ хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон нам, эвслийн төлөөллийг хангасан, анхны 126 гишүүнтэй Монгол Улсын парламентын талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай танилцуулсан байна. Монгол Улс ирэх 8 дугаар сард Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулж буйг дуулгажээ.

Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал нь НҮБ-аас зарласан “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-тэй уялдан зохион байгуулагдах тул бэлчээрийн тогтвортой менежмент, дасан зохицох арга хэлбэр, дэлхийн хэмжээнд бэлчээрийн экосистемээс шууд хамааралтай 1 тэрбум гаруй хүний амьжиргааны асуудлыг олон улсын анхаарлын төвд хүргэхэд чухал дэмжлэг болно гэдэгт итгэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.

Монгол Улс газрыг нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, уур амьсгалд өөрчлөлтөд дасан зохицсон, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” олон нийтэд түшиглэсэн хөдөөгийн хөгжлийн санаачилга, “Хүнсний хувьсгал” хөдөө аж ахуй, хөрс хамгааллын санаачилгыг дэвшүүлж, ган, цөлжилтийн эсрэг эдийн засгаа сайжруулах, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн бүтээмжийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд бодлогоо тодорхойлон ажиллаж байгааг Байнгын хорооны дарга М.Мандхай хэлжээ.

Түүнчлэн бэлчээрээс хамааралтай нүүдлийн мал аж ахуй, өв уламжлалыг хадгалах зорилгоор бэлчээр хамгааллын арга механизмыг өөрийн улсын онцлогт тохируулан хэрэгжүүлэхэд анхаарч, бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр идэвхийлэн ажиллаж байгаагаа илэрхийлсэн.


Монгол Улсад айлчилж, хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжлийн боломж, байгаль орчны онцлогтой танилцахын зэрэгцээ монгол түмний найрсаг харилцаа, өвөрмөц соёл, уламжлалтай танилцсандаа баяртай байгаагаа Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгч Сок Төүч илэрхийлжээ. Тэрбээр Камбожийн эдийн засагт хөдөө аж ахуйн салбар чухал байр суурь эзэлдэг бөгөөд хүн амын ихээхэн хэсэг энэ салбарт ажилладаг болохыг дурдсан.

Энэ хүрээнд Монгол, Камбож улсууд тогтвортой хөдөө аж ахуй, ургамлын үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга технологи, эрдэм шинжилгээ, инновац, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжтой гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Иймд дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах боломж, харилцан туршлага солилцох боломж олгон, цаг зав гарган хүлээн авсан Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхайд талархал илэрхийлсэн байна.

Талууд уулзалтаар Монгол Улс, Камбожийн Хаант Улсын хөдөө аж ахуйн салбар, ялангуяа бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, малын үүлдэр угсааг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.


Уулзалтын төгсөлд Байнгын хорооны дарга М.Мандхай Монгол, Камбож улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын орчныг бэхжүүлэх, хоёр улсын туршлага, сайн туршлагыг харилцан солилцох, цаашдын хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тодорхойлох зэрэг асуудлыг хөндөж, санал солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 

Уулзалтад Камбожийн Хааны Академийн Олон нийттэй харилцах, зочлох үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Сеюн Сэм болон албаны бусад хүмүүс оролцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 4 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 16 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 18 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 20 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22