ОРОН НУТАГ РУУ ШИЛЖИН СУУРЬШИХ ИРГЭДЭД ГАЗРЫГ ТҮРҮҮЛЖ ОРУУЛАХААР ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСЖЭЭ


Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.01/ Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Д.Пүрэвдаваа Г.Хосбаяр нараас Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газрыг эзэмшүүлж, ашиглуулдаг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат тодотгоод, уг заалт өмнө нь хуульд байсныг сэргээж байгаа гэлээ.

Мөн тэрбээр Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг сайжруулах, хот суурин газрын төвлөрлийг бууруулах зорилгоор орон нутаг руу шилжин суурьшиж буй иргэд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд газрыг түрүүлж олгох зохицуулалтыг төсөлд тусгасан хэмээгээд, Улсын Их Хурлын 8 гишүүн энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэв.  


Засгийн газраас газар олголтыг цэгцлэх зорилгоор 2024 оны Төсвийн тухай хуулийг дагалдуулж Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтыг Засгийн газраас тогтоодог болсон байна. Гэсэн ч газар олголтын үйл ажиллагаа олон шат дамжлагатай болсноор иргэдэд газар олгох асуудал удаашрах болжээ. Иймд орон нутагт газрын харилцааны чиглэлээр тулгамдаж буй нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг шийдэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.


Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, гэр бүлийн хэрэгцээнд цахимаар газар эзэмшүүлэхэд нийслэлээс хөдөө орон нутагт шилжсэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, эсхүл нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалал харгалзахгүй шийддэг байх, тухайн аймаг, сумын засаг захиргааны нэгжид харьяалалтай, өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж, өмчилж байгаагүй иргэнд газрыг эзэмшүүлэх асуудлыг зохицуулахаар тусгасан байна.


Хууль тогтоомжийн дагуу тогтоосон газар ашиглалтын дэглэм, горим бүхий хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газрын болон хот суурин, зам, шугам сүлжээ, ойн сан, усны сан бүхий газар, тусгай хамгаалалттай газар, газрын тос, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн орон зайн мэдээллийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн холбогдох бусад байгууллага нь Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд тухай бүр бүртгүүлдэг байх, энэхүү мэдээлэл бүртгэгдээгүйгээс үүсэх үр дагаврыг тухайн мэдээллийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцдаг байх зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас бодлогын түвшинд хот сууринг тэлэх, тариалангийн газрыг шинээр бий болгох, шинээр зам, шугам сүлжээ байгуулах, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах зэрэг газрын нэгдмэл санд орох томоохон өөрчлөлтийг төлөвлөдөг болсноор улсын хэмжээнд тухайн жилд хэрэгжих бодлогын арга хэмжээнд шаардагдах газрууд дээр давхардсан газар олголт хийж, нөхөн олговрын зардал үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 8 минутын өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 5 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 17 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 19 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 21 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22