ИРГЭНИЙ ҮНДСЭН ЭРХИЙН ХЯНАЛТЫГ ЦЭЦЭД БИЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ


Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.29/ Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Лувсанжамц, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, О.Номинчимэг, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, Л.Энхнасан нарын 55 гишүүнээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг 23 жилийн өмнө баталсан бөгөөд тус хөтөлбөрт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг идэвхжүүлж, Үндсэн хуульд заасан хүний эрхийн зөрчилд, хүчтэй ажиллах механизм бүрдүүлнэ” гэсэн зорилт тавьсан байна. Энэ сэдэв хөндөгдөөд 30 жил болж байгаа төдийгүй үүнтэй холбоотой хуулийн төслүүд дөрвөн парламент дамжсаныг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин онцлов. 2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн талаарх судалгаа, харьцуулалт, тооцоолол гээд бэлтгэл ажил, төслийн боловсруулалтыг нягт, нямбай хийсэн тул Хууль тогтоомжийн тухайд хуулийн шаардлагыг бүрэн хангасан энэхүү төслийг өргөн мэдүүлж байна гэлээ.


Хуулийн төслийн гол зорилго нь иргэний үндсэн эрхийн хяналтыг Үндсэн хуулийн цэцэд бий болгох бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөө цаасан дээр үлдэх үү, эсвэл амьдралд хэрэгжих үү гэдэг асуултад хариулахад чиглэсэн гэдгийг Х.Тэмүүжин гишүүн хэлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл:


Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлд заасан Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх үндсэн зарчим, зохион байгуулалт, бие даасан байдлын баталгаа, Цэцийн гишүүний эрх зүйн байдлыг тогтоох зорилгоор тус хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь таван бүлэг, 23 зүйлээс бүрдсэн бөгөөд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгасан байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэц, түүний бүрэн эрх, Цэцийн үйл ажиллагааны зарчим, Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлага, нөхцөл, томилох үйл ажиллагаа, бүрэн эрх эхлэх, үргэлжлэх, дуусгавар болох зохицуулалт, Цэцийн гишүүний тангараг, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн, Цэцийн дарга, түүний бүрэн эрх, Цэцийн Тамгын газрын чиг үүрэг, зохион байгуулалтын талаар тусгажээ. Мөн Цэцийн гишүүний хараат бус байдал, эдийн засаг, нийгмийн баталгаа болон үйл ажиллагаандаа баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох, хязгаарлах зүйл, эгүүлэн татах, бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон Цэцийн үйл ажиллагааны баталгаа, Цэцийн төсөв, санхүүгийн бие даасан байдлын зохицуулалтыг тусгасан аж.

Төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Үндсэн хуулийн шүүх болохыг нь хуульчлан тодорхойлох төдийгүй энэ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хангуулах баталгаа болж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл: 

Хуулийн төслийн гол өөрчлөлт Үндсэн хуулийн цэц үндсэн эрхийн маргааныг иргэдийн өргөдлийн дагуу, өөрийн санаачилгаар буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр, мөн эрх мэдэл хуваарилалтын маргааныг Үндсэн хуульд заасан эрх мэдэл хуваарилалтын оролцогчдын хүсэлтээр хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байна.


Хуулийн төсөл батлагдсанаар дараах зарчмын шинэлэг зохицуулалтыг тусгажээ. Үүнд:

Үндсэн хуулийн Жаран дөрөв, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны хүрээнд "Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих", Үндсэн хууль зөрчсөн маргааныг хянан шийдвэрлэх чиг үүргээ Цэц нь иргэнээс ирүүлсэн "үндсэн эрх" зөрчигдсөн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх зохицуулалт, Үндсэн хуулийн процессын эрх зүйн дэлхий нийтийн чиг хандлагын хүрээнд "өргөдөлд" тавигддаг шалгуурыг нарийвчлан тусгасан байна.

Цэц нь Үндсэн хуулийн шүүх болохын хувьд хянан шийдвэрлэх маргааны агуулгыг "хамаарлын зарчмын" хүрээнд томьёолохын зэрэгцээ Үндсэн хуулийн цэцэд ирсэн аливаа өргөдөл, мэдээллийн талаарх урьдчилсан хяналтыг Үндсэн хуулийн шүүхийн Тамгын газар ерөнхий бүртгэлийн хүрээнд гүйцэтгэдэг жишиг бусад улс оронд тогтсон бөгөөд энэ нь Цэцэд ирсэн өргөдөл, мэдээллийн анхны буюу хэлбэрийн шалгалтыг Тамгын газар ерөнхий бүртгэлийн хүрээнд шалгаж, хуулийн шаардлага хангаагүй асуудалд бүртгэгч /хуульч/ нар хариу өгч буцаах, зарим тохиолдолд хуулийн шаардлага хангуулах арга хэмжээг авахаар журамлах нь Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд зохиомол ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой тул хуулийн төсөлд тусгасан байна.


Маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулснаар Үндсэн хуулийн цэц онолын шүүх болох нөхцөл хангагдана гэж үзжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэлийг онолын түвшинд, ойлгомжтой, үндэслэл сайтай гаргах, үндэслэлээ бичгээр дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагын үүднээс хуралдаан дууссанаас хойш хоёр сарын дотор Цэцийн шийдвэрийг эцэслэн бичиж, ёсчлох, улмаар тодорхой хугацаанд нийтэд мэдээлэх, нийтлэх, эмхэтгэж хэвлэхээр хуульчлах, маргааны оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхой болгох, эрх үүргийг тусгайлан хуульчлах, Үндсэн хуулийн цэцийг үл хүндэтгэсэн, хуралдааны дэг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 7 минутын өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 4 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 17 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 19 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 21 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22