Т.МӨНХ-ЭРДЭНЭ: ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨГҮЙГЭЭР ТОМИЛЖ АЖИЛЛУУЛАХ НЬ ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН ОРШИН ТОГТНОХ ҮНДЭС


Шүүгч, судлаач, эрдэмтэн Т.Мөнх-Эрдэнэ Ерөнхий шүүгчийг томилох асуудлаа мэргэжлийн байр сууриа өөрийн цахим хаягтаа илэрхийлжээ. 

Т.Мөнх-Эрдэнэ "Улсын дээд шүүхийн шинэ Ерөнхий шүүгчийг томилох гэж байгаа энэ хариуцлагатай цаг мөчид зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч Ц.Цогтыг томилох болов уу, яах бол?" гэх агуулгатай нийтлэлүүд гарсан байх тул Үндсэн хуульт байгуулал, эрх зүйт төрийн зарчмын төлөө хуульт ёс, шударга ёс, хараат бус байдлыг хангаж, хамгаалж ажиллах үүрэг хүлээсэн хуульчийнхаа хувьд мэргэжлийн байр сууриа хуваалцах "ёс суртахууны үүрэгтэй" тул хэдэн зүйл бичье.

1. Аливаа улс орны Үндсэн хуулиар бэхжүүлсэн хууль болон эрх зүйд захирагдах ёс, иргэний үндсэн эрх, эрх чөлөө хэлбэрэлтгүй хэрэгжих, бодит амьдрал дээр ямар нэг "гацаагүй" ажиллах үндэс суурь, гол амин сүнс нь "шүүх эрх мэдэл", түүний бие даасан, хараат бус байдалд оршдог.
Тиймээс ч аливаа шүүхийн Ерөнхий шүүгчийн, тэр дундаа тухайн улсын шүүх эрх мэдлийг бүхэлд нь төлөөлөх үүрэгтэй Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч ямар мэдлэг, ур чадвартай байх вэ, ямар манлайлалтай байх вэ, ямар ёс зүйтэй байх вэ? гэх асуултууд бол хамгийн чухал асуудал байдаг.
Энэ талаар олон тооны мэргэжлийн ном зохиол, өгүүлэл нийтлэлүүд байдгийн дотроос 2016.11.10-ны өдөр Францын Страсбург хотноо баталсан Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн "Ерөнхий шүүгчийн албаны чиг үүргийн Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн 19 дүгээр зөвлөмж"-ийг тухайлан дурдаж болно.
Тус зөвлөмжийн чухал ач холбогдолтой хэсгүүдийг зургаар оруулав.
Зөвлөмжөөс үзвэл: "... Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгох, томилох үйл явц түүнд тавигдах шалгуур үзүүлэлтүүд нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байх үндсэн зарчмыг хангахад чиглэгдсэн байх бөгөөд энэхүү үйл явцыг хуулиар тодорхойлж merit зарчимд үндэслэх нь зүйтэй. Мөн улс төрийн ямар нэг нөлөөллөөс ангид байхыг албан ёсны дүрэм журмаар зохицуулна" гэжээ.
Өөрөөр хэлбэл, зарчмын хувьд Улсын дээд шүүхийн шүүгч нар дотроосоо Ерөнхий шүүгчээр ажиллах шалгуур шаардлагыг хангасан гэж үзээд сонгосон хүнийг ямар нэг улс төрийн нөлөөгүйгээр, улс төрийн шалгуургүйгээр томилж ажиллуулах нь эрх зүйт төр оршин тогтнохын үндэс болохыг тодорхой хэлж байна.

2. Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн дээрх 19 дүгээр зөвлөмжид дурдсан зарчим манай улсын Үндсэн хууль төдийгүй Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт маш тодорхой зохицуулагдсан.
Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн шүүгч нар дотроосоо Ерөнхий шүүгчээр ажиллах шалгуур шаардлагыг хангасан гэж үзээд сонгосон хүнийг Ерөнхийлөгч шууд томилох талаар императив /сонгох боломжгүйгээр шууд хэрэгжүүлэх/ хэм хэмжээ үйлчилдэг болно.
Урьд өмнө манай улсын түүхэнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр нэр дэвшсэн шүүгчийг Ерөнхийлөгч буцаасан кэйс цөөн хэд гарч байсан боловч тэр бол үндсэндээ Үндсэн хуульт байгуулал, эрх зүйт төр, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмуудад үл нийцэх үйл ажиллагаа байсныг ямар нэг салаа утгагүйгээр хуульч бид хэлж, анхааруулж байх үүрэгтэй юм.
Тиймээс энэ удаад Ерөнхийлөгчийн институци урьд өмнө гарч байсан алдааг дахин давтахгүй байх гэж итгэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа мэдээлэл худал байлгүй дээ гэж найдаж байна. Нийгэм, цаг үе, эрх зүйн ухамсар урьд өмнөхөөс өөр болсныг эрх биш анхаарах байх гэж итгэж байна. Ингэснээр цаашдаа хууль засагладаг /манайхны ярьдагчлан/, зарчим хэрэгжих эрүүл механизм ажиллах боломж бүрдэх юм.
Тодруулбал, энэ хэн нэг хүний тухай асуудал биш, энэ бол зарчмын асуудал билээ." гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01