Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.01-2026.06.07) нийслэлийн 9 дүүрэг, 15 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 12 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 167 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Нийт дуудлагын 74 нь обьектын гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна