УДШ: ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ХУУЛИЙН ДАГУУ СОНГОСОН, УГ ШИЙДВЭР НЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БӨГӨӨД ЭЦСИЙН ШИЙДВЭР

Admin
Өчигдөр

Монгол Улсын дээд шүүхээс гаргасан мэдэгдлийг нийтлэв.

Сүүлийн өдрүүдэд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгуультай холбоотойгоор хэвлэл мэдээллийн сувгуудаар болон олон нийтийн сүлжээнд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон сонгуульд нэр дэвшсэн болон дэвшээгүй нэр бүхий шүүгчдийн талаар бодит байдалд нийцээгүй, худал мэдээ, мэдээллүүд гарч олон нийтийг төөрөгдүүлж байгаа тул дараах тодруулга, мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж Улсын дээд шүүх үзлээ.

Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллага бөгөөд Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо, өөрсдөө сонгох замаар хараат бус, бие даасан байдлаа хангаж, шүүгчдийн олонхын санал авсан шүүгчийг Ерөнхий шүүгчээр томилуулахаар санал болгож нэрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлдэг, үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий шүүгчийг томилдог.
Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх, сонгох” асуудлыг хэлэлцэн, шүүгч Ц.Цогтыг олонхын саналаар сонгож, Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байна.
Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн нь хууль болон Улсын дээд шүүхийн “Шүүгчдийн зөвлөгөөний дэг”-д заасан журмын дагуу хуралдаж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд хоёр шүүгч нэр дэвшиж, эхний санал хураалтаар нэр дэвшсэн шүүгч нарын хэн нь ч олонхын санал аваагүй, энэ тохиолдолд хамгийн олон санал авсан нэр дэвшигч дээр хоёр дахь санал хураалтыг явуулахаар Улсын дээд шүүхийн “Шүүгчдийн зөвлөгөөний дэг”-д заасны дагуу хамгийн олон санал авсан шүүгч Ц.Цогтыг дэмжих эсэх асуудлаар хоёр дахь санал хураалтыг явуулсан, уг санал хураалтад 22 шүүгч оролцож, шүүгчдийн олонхын саналаар шүүгч Ц.Цогт дэмжигдсэн болно.
Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний энэхүү шийдвэр нь хуулийн дагуу баталгаажсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлагдсан, уг шийдвэрийг “хүчингүй болгох”, “сонгуулийг дахин зарлах” гэх мэт асуудлаар Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд хэн нэг шүүгч аливаа байдлаар санал гаргаагүй, ийм асуудлыг хэлэлцээгүй тул “Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана” гэх агуулгатай мэдээллүүд нь ор үндэсгүй, худал болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг дотроосоо сонгох, санал болгох энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу, тогтсон дэгээр явагддаг, шүүхийн дээд байгууллагын хараат бус, бие даасан байдлын нэг баталгаа болдог тул Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн нь уг асуудалд хариуцлагатай хандаж, Ерөнхий шүүгчийг хуулийн дагуу сонгосон, уг шийдвэр нь хүчин төгөлдөр бөгөөд эцсийн шийдвэр.
Иймд бодит байдалд нийцээгүй худал мэдээлэл тараахаа зогсоохыг мэдээллийн зарим сувгуудад хандаж мэдэгдэхийн зэрэгцээ албан ёсны мэдээллийг Улсын дээд шүүхийн цахим хуудаснаас хүлээн авч бодит үнэнд нийцээгүй, ташаа мэдээлэлд автахгүй байхыг олон нийтэд уриалж байна.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01