Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр /2026.06.03/ хуралдаж, Ерөнхий шүүгчээ сонгохоор болжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т Шүүгчдийн зөвлөгөөн "тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг дотроосоо сонгох"-оор заасан байдаг.
Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2020 оны зургаадугаар сарын 2-ны өдөр томилогдсон бөгөөд 6 жил ажиллаж, бүрэн эрхийн хугацаа нь дууссан юм.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар томилох зохицуулалттай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна