ТРАМП ИРАНЫ ДЭЭД УДИРДАГЧ АЛИ ХАМЕНЕИ НАС БАРСАН ГЭЖ МЭДЭГДЭВ


Дональд Трамп Ираны дээд удирдагч Али Хаменеи нас барсан гэж мэдэгдлээ.

“Тэр бол түүхэн дэх хамгийн хорон муу хүмүүсийн нэг байсан. Энэ нь зөвхөн Ираны ард түмний төлөөх шударга ёс төдийгүй Агуу Америкчууд болон Хаменеи, түүний цуст бүлэглэлийн гарт амь үрэгдэж, эсвэл тахир дутуу болсон дэлхийн олон орны хүмүүсийн төлөөх шударга ёс юм” хэмээн Трамп Truth Social сүлжээнд нийтэлжээ.

Тэрбээр "Хаменеи манай тагнуул болон өндөр түвшний нарийн няналтын системээс зугтаж чадсангүй. Израилтай нягт хамтран ажилласны үр дүнд тэр болон түүнтэй хамт устгасан бусад удирдагчид юу ч хийж чадах боломж байгаагүй” гэжээ.

Ираны Исламын Хувьсгалт гвард (IRGC), цэрэг, аюулгүй байдал болон цагдаагийн хүчний олон хүн цаашид тулалдахыг хүсэхгүй, биднээс дархан эрх хүсэж байна гэж тэр дурджээ.  

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч “бөмбөгдөлт зорилгодоо хүрэх хүртэл энэ долоо хоногийн турш, цаашид шаардлагатай хугацаанд тасралтгүй үргэлжилнэ” гэж онцолсон байна.

Одоогоор Хаменеи нас барсан гэх мэдэгдлийг бие даасан эх сурвалжаар баталгаажуулаагүй байгаа бөгөөд Трамп энэ тухай ямар нэгэн нотолгоо танилцуулаагүй.

Трампын хэлснээр бямба гарагийн өглөө пуужин болон агаарын цохилтоор эхэлсэн цэргийн ажиллагааны зорилго нь дэглэм солих явдал аж. “Энэ бол Ираны ард түмэн эх орноо эргүүлэн авах хамгийн том боломж” гэж тэр бичсэн байна.

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өмнө нь “Хаменеи амьд биш болсон олон шинж тэмдэг байна” гэж мэдэгдсэн бөгөөд Израилийн албаныхан түүний цогцсыг олсон гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.

Хаменеи нь Иранд улс төр, цэрэг, шашны ямар ч албан тушаалтнаас илүү нөлөө бүхий хүн байв. Хаменеи нас барсан тохиолдолд шашны удирдагчдаас бүрдэх Ираны “Мэргэжилтнүүдийн зөвлөл” шинэ дээд удирдагчийг сонгохоор хуралдах ёстой. Гэвч шинжээчдийн үзэж буйгаар хэт консерватив IRGC эрх мэдлийг төвлөрүүлэх боломж илүү байж магадгүй.

Цохилт эхэлснээс хойш Хаменеи олон нийтэд харагдаагүй бөгөөд хиймэл дагуулын зурагт түүний хамгаалалттай цогцолбор эхний довтолгоонд ноцтой гэмтсэн нь харагдсан байна.

Нетаньяху мөн Израилийн цохилтоор Ираны цөмийн хөтөлбөрт оролцсон “хэд хэдэн удирдагч” амиа алдсан бөгөөд цөмийн байгууламжуудтай холбоотой байршлуудыг ойрын өдрүүдэд үргэлжлүүлэн онилно гэж мэдэгджээ.

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи NBC News-т “Миний мэдэж байгаагаар Хаменеи болон Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нар амьд” гэж хэлсэн байна.

Трамп өмнөх мэдэгдэлдээ “Operation Epic Fury” ажиллагаа АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж буй эрсдэлийг эцэслэж, Ираны ард түмэнд “удирдагчдынхаа эсрэг босох” боломж олгоно гэжээ. Нетаньяху оройн мэдэгдэлдээ иранчуудад “гудамжинд гарч, ажлыг дуусгах”-ыг уриалсан байна.

Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр эхний довтолгоонд 201 хүн амиа алдаж, 747 хүн шархадсан бөгөөд тэдний дунд сургууль дээр байсан 80 гаруй хүүхэд багтжээ.

Трамп NBC-д өгсөн ярилцлагадаа “Бүх шийдвэрийг гаргадаг хүмүүсийн ихэнх нь байхгүй болсон” хэмээж, Ираны “удирдлагын ихээхэн хэсэг” мөн амиа алдсан гэжээ.

Ираны дээд удирдагчийн үхэл нь улс даяар олон давалгаат агаарын цохилтоор эхэлсэн АНУ–Израилийн хамтарсан ажиллагааны эхний томоохон амжилт болж байгаа бөгөөд Ойрх Дорнодыг тодорхойгүй хугацаа, үр дүнтэй шинэ бүс нутгийн мөргөлдөөнд татан орууллаа.

Ираны албаныхан АНУ-ын довтолгоонд гайхаагүй бөгөөд үр дагавар нь “урт хугацаанд, өргөн хүрээтэй байна" гэж анхааруулжээ. “Өмнө нь авч үзээгүй хувилбарууд ч багтсан бүх хувилбар ширээн дээр байна” гэж мэдэгдсэн байна.

Ираны Исламын Хувьсгалт Гвард бүс нутгийн бүх АНУ-ын бааз, ашиг сонирхолд заналхийлж, “дайсан шийдвэртэйгээр ялагдах хүртэл хариу цохилт" үргэлжилнэ гэж мэдэгдэв. Иран хариу арга хэмжээ болгон АНУ-ын баазууд, тухайлбал Бахрейнд байрлах АНУ-ын Тэнгисийн цэргийн тавдугаар флотын төв, Израилийн орон сууцны бүсүүд, мөн Персийн булангийн бусад улс дахь бай, түүний дотор Дубайн Fairmont зочид буудал болон Бахрейнд байрлах өндөр барилгад пуужин, дроны цохилт өгсөн байна.

АНУ-ын Төв командлал (CENTCOM) цэргийн хүчин Ираны хэдэн зуун пуужин, дроны довтолгооноос “амжилттай хамгаалсан” бөгөөд АНУ-ын талаас хохирол бүртгэгдээгүй гэж мэдэгдээд байгаа юм.

Трампын засаг захиргааны нэгэн өндөр албан тушаалтан Ираны баллистик пуужингийн хөтөлбөр нь бүс нутаг дахь АНУ болон түүний холбоотнуудын хувьд “тэвчихийн аргагүй” заналхийлэл болсон тул бямба гарагт цохилт өгөхөөр шийдсэн. Мөн Иран урьдчилсан довтолгоо хийхээр хэлэлцэж байсан тухай мэдээлэл байсан гэжээ.

 “Ираны аюул занал нь эцсийн дүндээ цөмийн зэвсэг эзэмших амбиц боловч ойрын хугацаанд АНУ болон бүс нутгийн холбоотнуудад заналхийлж буй зүйл нь тэдний уламжлалт зэвсэг, ялангуяа өмнөд бүс дэх пуужингийн чадавх юм” гэж тэр хэлээд “Ерөнхийлөгч бүс нутаг дахь Америкийн цэргүүдийг пуужингийн довтолгоонд өртөхийг зүгээр хараад суухгүй гэж шийдсэн.” гэсэн байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 7 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 8 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 8 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 9 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 10 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 12 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 14 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 14 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 16 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 17 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11