Б.ЭНХБАЯР: ХИЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖ, ХЭРЭГ НЭЭЖ БАЙГАА ГЭСЭН АЛБАН БИЧИГ ИРСЭН


УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр МАН-ын Бага хуралд оролцохоор ирэх үед сэтгүүлчид түүнээс сүүлийн үед анхаарал татаад байгаа тус намын гишүүдтэй холбоотой авлига, албан тушаалын хэргүүдийн талаар асууж тодруулсан юм.

Асуултад хариулах үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн зарим мэдээллийг сийрүүлбэл: 

-Ерөнхийлөгч өнөөдөр Үндсэн хуулийн үзэл санааг амилуулах хуулийн төслийг санаачилж байгаагаа мэдэгдэж байна. Үүнийг дэмжиж байна. 

-Улсын ерөнхий прокурор руу хамгийн сүүлд хүргүүлсэн хилтэй холбоотой асуудлыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж байгаа гэсэн албан бичиг ирсэн.

-УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан яллагдагчаар татагдсан байгаа.

-Намын дарга Н.Учрал илтгэлдээ дөрвөн чөлөөлөлтийн бодлого дурдсан. Үүний дөрөв дэх нь авлигаас ард түмнээ, МАН-аа чөлөөлье гэдэг бодлогыг сая Бага хуралд танилцууллаа. Манай намын маш олон төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоо хашиж байгаа хүмүүс авлига, албан тушаалын хэрэгт орооцолдож, олон хүн яллагдагчаар татагдчихаад байгаа.

Сая хэвлэлийн хурал дээр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга “Ёс зүйн хувьсгал хийх цаг болсон.” гэж хэлнэ лээ. Ерэн оны морин жил Ардчилсан хувьсгал хийгдсэн. Гал морин жил ёс зүйн хувьсгал, авлигын эсрэг хувьсгал хийх ийм цаг үе гэж би хэлмээргүй байгаа юм. Шийдэмгий байх бүх нөхцөл байдал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг ярьж байна, эгүүлэн татах хуулийг санаачилж байна. Намын залуу дарга МАН-аа авлигачдаас чөлөөлөх тухай улс төрийн бодлогоо ярьж, шийдэмгий байр суурь хатуу байгаа юм байна гэж ойлгож байна.

-Яллагдагчаар татагдсан хүмүүс дээр ямар таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ , цагдан хорих уу, хилийн хориг тавих уу гэдгийг шүүгч шийддэг. 

-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Мөнхбатын хувьд хилээр гарах үед нь хилийн хориг тавиагүй байсан юм байна. Буцаж ирээгүй, тиймээс таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан байсан юм байна. Шүүгчид өөрөө хүсэлт гаргаад “Хилийн хориог минь цуцалж өгөөч, эх орондоо ирье” гэсэн. Шүүгч захирамж гаргаад тэгээд эх орондоо ирснийх нь дараа шүүгч дахиад хилийн хориг тавьсан юм байна. Хэргийг нь хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар шиг зурагтын араас яриад байхгүй, Ж. Мөнхбат өөрөө ирсэн байна.  Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-Смарт эко транс компанитай холбоотой асуудал түрүүчийн долоо хоногт танилцуулагдсан. Газрын зөвшөөрөл хууль бусаар олгосон С.Одонтуяа сайдын тушаалыг хүчингүй болгох Ерөнхий сайдын захирамжийн төслийг ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулна.

-Т.Аюурсайхан маргааш /2026.02.27/ суллагдана. 2 жил 6 сарын хорих ялын хугацаа нь маргааш дуусаж байгаа юм байна лээ.  

-УИХ-ын гишүүн П.Сайнзориг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар энэ лхагва гаригт /2026.02.25/ татагдсан гэсэн мэдээлэлтэй байна.    

-Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар АНУ-д байгаа. АНУ бусад улстай эрх зүйн туслалцааны гэрээ байгуулдаггүй, сэжигтэн яллагдагчийг хүлээлгэж өгдөггүй улс. Тиймээс хүмүүс АНУ руу их яваад байдаг. Зориуд тийм улс руу явсан. Эрх зүйн туслалцааны гэрээтэй улсууд бол шууд хүлээлгээд өгчихдөг. АНУ Интерполын гишүүн биш. Би энэ асуудлыг өмнө нь ч албан бусаар ярьж байсан, одоо ч ярьдаг.

-УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг дүүгийнх нь хамтаар шалгаж эхэлсэн гэх талаар би ямар ч мэдээлэлгүй байгаа. Ямар ч байсан цагдаагийн байгууллага дээр шалгаж байгаа асуудал байхгүй. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 13 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ 15 цагийн өмнө
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ 20 цагийн өмнө
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 20 цагийн өмнө
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… 21 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ, ХОВДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО 23 цагийн өмнө
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… Өчигдөр
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ Өчигдөр
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ Өчигдөр
П.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 13.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/11/10
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 2026/11/09
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ 2026/11/09
ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ У… 2026/11/09
ЗӨВЛӨЛТИЙН ХОСООС ХАР ХҮҮ ТӨРСӨН АДАРМААТАЙ ХЭРЭГ 2026/11/09
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
Их Уншсан
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
МИАТ БНСУ-ЫН 5 ОДТОЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН PARADISE CITY РЕСОРТТОЙ ХАМТРА… 2026/10/30
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01