Б.ХУРЦЫГ АН-ЫН УДИРДЛАГЫН ТҮВШИНД АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ, О.ЦОГТГЭРЭЛД ИЛ ЗАХИДАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ


“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлд хандан гурван зүйл шаардлага бүхий ил захидал илгээжээ. 

Гурван шатны шүүхээс иргэдийг эрүүдэн шүүсэн гэмт хэрэгт гэм буруутай гэж ял шийтгэл оногдуулсан, мөн олон ноцтой хэрэгт "нэр холбогдож" байсан Б.Хурцыг Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажиллуулж байгааг тус холбооноос эсэргүүцэж, дээрх албан тушаалуудаас нэн даруй чөлөөлөх, намын удирдлага, бодлого тодорхойлох түвшний ажилд түүнийг оролцуулахгүй байхыг шаардсан байна.  

Шаардлагад хүний эрх, ардчилал, шударга шүүхийн баталгааг намынхаа үнэт зүйлс, суурь зарчим хэмээн тунхагласан Ардчилсан нам хүний эрхийг удаа дараа ноцтой зөрчсөн этгээдийг удирдлагын түвшинд ажиллуулж байгаа нь тус намын үзэл баримтлал төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байгааг дурджээ. Иймд уг алдааг яаралтай залруулж, хүний эрхэд суурилсан бодлого, байр сууриа бодитоор хэрэгжүүлэхийг шаардаж буйгаа илэрхийлсэн байна.

"Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо" ТББ-аас гаргасан ил захидал, шаардлагыг бүрэн эхээр нь нийтлэв. 

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ ТАНАА

-ИЛ ЗАХИДАЛ-

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Шинэ Үндсэн хуульд “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж тунхагласны дагуу Монголын улс төрийн голлох хүчний нэг болох Ардчилсан нам Үзэл баримтлалдаа:  Хувь хүний халдашгүй байдал, эрх чөлөө, хуулийн засаглал, шударга шүүхийн баталгааг намын Үнэт зүйлс, Суурь зарчим, Тулгуур бодлого гэж тодорхойлсон.

Эрхэм  Таны улс төрийн үзэл баримтлал, итгэл үнэмшил  намынхаа үнэт зүйлс, зарчимтай нийцдэг гэдэгт бид итгэлтэй  байна.

2012-2014 онд улс төр, бизнесийн тодорхой бүлэглэлийн зүгээс хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагыг ашиглаж, иргэдийг эрүүдэн шүүж, хилс хэрэгт шийтгэх явдал хэрээс хэтэрч, Монгол Улсын түүхэнд  “Хуулийн хонгил” хэмээн нэрлэгдэх хар хуудас болон тэмдэглэгдэн үлдэхэд хүрсэн нь бодит үнэн юм.

Энэ хугацаанд хохирсон иргэдийн төлөөлөл 800 гаруй хүн нэгдэж, “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” ТББ-ыг байгуулж, зөрчигдсөн эрхийг сэргээх,  дахин ийм зөрчил гаргахгүй байх чиглэлээр  Үндэсний болон Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.  

Эдгээр иргэдийн хүсэлтийн дагуу УИХ-аас 2024 оны 11 дүгээр сарын 20-нд  зохион байгуулсан Хяналтын сонсгол, түүний үр дүнд гарсан 09 тоот тогтоолын дагуу эрүүдэн шүүгдэж,  хилс хэрэгт хэлмэгдсэн талаар тодорхой баримт бүхий өргөдөл гомдол гаргаж буй иргэдийн хүсэлтийг шалгаж, нягтлах ажил явагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд иргэдийн ярьсан зүйлс, гаргасан баримтуудаас үзэхэд тухайн үед олон иргэнийг аймшигтайгаар хохироосон этгээд нь Бат овогтой Хурц гэгч болох нь улам бүр тодорхой болж байгаа юм.     

Гэтэл маш олон иргэнийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлсэн, гурван шатны шүүхээс иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэгт хорих ял шийтгүүлсэн  Б.Хурц Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүнээр  ажиллаж байгаад олон нийт машид гайхширч, бухимдаж байна. 

Эрхэм О.Цогтгэрэл дарга аа!

-  Ардчилал хүний эрхийг үнэт зүйлсээрээ тунхагласан танай намын бодлогыг Б.Хурц тодорхойлдог, Намын даргын шийдвэр, үйл ажиллагаагаар дамжуулан Ардчилсан намд чиглэл, зөвлөгөө өгдөг болсон гэж үзэж болох уу?

-  НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоор албан тушаалын онц ноцтой гэмт хэрэгт тооцогддог Эрүүдэн шүүх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, Боловсролын зээлийн сан, иргэн Д.Энхбатыг Германаас хулгайлсан зэрэг маш олон ноцтой хэрэгт нэр холбогддог энэ этгээд танай намын шилдэг боловсон хүчин мөн үү?     

- Хэрэв тийм бол Ардчилсан намын бодлого, үзэл баримтлал үндсээрээ өөрчлөгдөж, хүний эрх, халдашгүй байдал, шударга шүүхийн эсрэг чиг баримжаатай болсон гэж үзэх үндэслэлтэй гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?

- Монголын ард түмэн 2027 оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг сонговол Б.Хурцын зөвлөсөн, боловсруулсан бодлого, шийдвэр, мөрийн хөтөлбөрийн дагуу амьдрах уу?

Хүний эрхийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг зөвлөхөөрөө ажиллуулж буй Таны энэ шийдвэр, үйл ажиллагааг Ардчилсан намын жирийн гишүүд, дэмжигчид дэмжихгүй байгаа гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

Иймд Монгол Улсын Үндсэн Хууль, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц,  Ардчилсан намын Үзэл баримтлалд заасан, хүний эрх, шударга ёсны зарчмуудыг  үндэс болгон дараах шаардлагыг хүргүүлж байна.

  • Иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Хурцыг  Намын Үндэсний бодлогын хороо, Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас нэн даруй чөлөөлөх,
  • Цаашид Ардчилсан намын  удирдлага, бодлого тодорхойлох түвшний ажилд Б.Хурцыг оролцуулахгүй байх.
  •  Ардчилсан нам хүний эрх, шударга ёсны асуудлаар албан ёсны байр сууриа олон нийтэд тодорхой илэрхийлэхийг шаардаж байна.

 ЭРҮҮДЭН ШҮҮЛТ, ХЭЛМЭГДҮҮЛЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХОЛБОО


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 4 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 4 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 6 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 8 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 8 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… Өчигдөр
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА Өчигдөр
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… 2026/09/17
БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД … 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07