ГАЛ МОРИН ЖИЛД ГАЗАР НУТАГТАА ДЭМЖЛЭГ ТАТАХ БОЛОМЖ-COP17


Гал морин жилд эх оронд минь зохион байгуулагдах хамгийн том арга хэмжээ бол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 юм.

Монгол Улс өмнө нь олон улсын ийм том арга хэмжээ нутаг дээрээ зохион байгуулсан удаагүй. Төр засаг бүхий л түвшинд энэ хуралд бэлтгэж, 2026 он гарсаар үйл ажиллагаагаа улам бүр эрчимжүүлж байна. Арга ч үгүй дээ, 197 орны 10 мянга шахам төлөөлөгч оролцох энэ хурал ердөө 170 орчим хоногийн дараа эхэлнэ.

COP бол зохион байгуулагч орон нь өөрчлөгддөг ч НҮБ-ын стандартын дагуу явагддаг хурал. Энэ ч утгаараа НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуад энэ сарын эхээр манай улсад ажилласан. Тэрбээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай албан уулзалт хийж, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хүүхэд, залуучуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Бидний бас НҮБ-ынхны, бүр цаашилбал конвенцод нэгдсэн 197 улсын ч хүсэл зорилго нэг. Хурлаа амжилттай зохион байгуулж, тодорхой шийдэл, үр дүнд хүрэх л юм.

Манай байгаль орчны салбарынхан, эрдэмтэд, хувийн хэвшлийнхэн гээд олон хүн COP17-г том боломж гэж харж байгаа. Байгаль орчинд суурилсан шийдэл болон тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний Ногоон Лаб” платформын нээлт энэ сард болсон. Хэрэгжих бүрэн боломжтой, бодит үр дүнд хүрэх, цаашид цар хүрээгээ тэлэх чадавхтай ногоон төслүүдийг бойжуулах, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад нь бэлтгэх зорилготой платформ л доо. Төслүүдийг сонгон шалгаруулж, техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбохоос гадна шалгарсан төслүүдийг СОР17 хурлын үеэр олон улсын хөрөнгө оруулагчдад тусгайлан танилцуулахаар төлөвлөж байна.

Ногоон санхүүжилт гэж нэрлэгддэг байгаль орчинд ээлтэй бүхнээр хөрөнгө татаж болох эдийн засаг бий болсон. Утаанд “дарлагдсан” агаараа цэвэршүүлээд, доройтсон бэлчээрээ сэргээгээд, хүлэмжийн хийгээ бууруулаад, нарны цахилгаан станцаар эрчим хүчээ шийдээд л санхүүжилт авч болно гэсэн үг.

Бидэнд байгаль эхээ сэргээх, үр хүүхдэдээ онгон дагшин газар нутгаа хадгалж үлдээх асар том эрмэлзэл бий. Гол горхи, булаг шанд ширгэж, бэлчээр талхлагдаж, нийт нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөөд байна. Үүнтэй тэмцэх, байгаль орчноо “аврах” том боломж COP17-ын үеэр үүснэ.

Байгаль орчны доройтолд бусад улсаас хамаагүй илүү хувиар нэрвэгдэж буй манай улсыг хурал зохион байгуулагчаар зүгээр ч нэг “сонгоогүй”. Хэл, боловсрол, арьсны өнгө, амьдрах орчин гээд бүх зүйл ялгаатай ч дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа бэрхшээл нь адилхан. Тэр нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол. Тийм ч учраас нийтээрээ тэмцье ээ гээд гурван чиглэлээр COP хэмээх хурлыг хийж ирсний нэг нь энэ удаад манайд зохиож буй цөлжилтийн асуудлаарх хурал юм.

Эх орондоо үүсээд байгаа нөхцөл байдлыг ил тод ярьж, шийдлээ танилцуулж байж л бид үр дүнд хүрнэ. Гайхалтай сайхан байгальд минь нүүрлэж буй гамшгийг харуулж, түүнийг сэргээх боломжийг дэлхий даяараа ярилцана. Мэдээж ижил асуудал тулгарсан олон улсын шийдлүүд ч энд хамт яригдана.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар манай улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн. Бодлогын санаачилгаа танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьж байгаа.

Хөрөнгө оруулагчид нь өөрсдөө хүрч ирээд нүдээр танилцах, улс гүрний удирдагчид шийдлээ ярилцах энэ хурлыг зохион байгуулж буй боломжоо ашиглаад бүхий л шатанд эрвийх дэрвийхээрээ ажиллаж, жинхэнэ ёсоор манлайллаа үзүүлж, байгаль ээжийнхээ сэргэлтэд хувь нэмрээ оруулмаар байна.
Эх байгалиа сэргээж

Итгэл найдвараа бадраая

Энэ бол COP 17-ын уриа үг.

Оршин байх байгаль орчноо сэргээх нь бидний хамгийн том зорилт.

COP17 НҮБ-ын стандартын дагуу нээлттэй явагдана. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эсвэл зүгээр ажиглах боломж хүн бүрд нээлттэй.

Байгалиасаа бид авсаар ирсэн. Харин одоо “өгөх” цаг нь иржээ. Хайрлаж, хамгаалж байж л байгаль эх минь сэргэнэ. Дэлхийн бусад орны дэмжлэгтэйгээр хөрөнгө оруулж, хайрлаж, хамгаалах боломж COP17-ын үр дүнд үүснэ. Алдаж болохгүй боломжийг хичээн ашиглаж, эх байгалиа сэргээе.

Г.ЭРХЭС 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 13 цагийн өмнө
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 16 цагийн өмнө
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 16 цагийн өмнө
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 16 цагийн өмнө
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 17 цагийн өмнө
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 18 цагийн өмнө
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 19 цагийн өмнө
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ Өчигдөр
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… Өчигдөр
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… Өчигдөр
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… Өчигдөр
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/04
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27