ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАРХАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ДЭГДЭЛТИЙН ТҮВШИНД БАЙНА


Амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд 278,998 хүн хандаж тусламж үйлчилгээ авснаас 11.9 хувь  буюу 33,269 нь томуу, томуу төст өвчинтэй байгаа. өмнөх долоо хоногоос 5.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус их байна. Томуу, томуу төст өвчний 64.2 хувь 21,380 нь орон нутагт, 35.8 хувь 11,889 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Өвчлөгсдийн 82.6 хувийг  15, үүн дотроо 39.1 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байгаа ба Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 85.8 хувийг 15, түүнээс 63.2 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.

Лабораторид суурилсан тандалтаар 206 сорьц цуглуулан шинжлэхэд 64.5 хувьд вирус эерэг тодорхойлогдож, өмнөх 7 хоногоос 9.2 хувиар нэмэгджээ. Үүний дотор A(H3N2) вирус 73.7 хувьд илэрч, өмнөх 7 хоногоос 13.2 хувиар нэмэгдсэн ба амьсгалын замын синцитиаль вирус 12 хувь, 15.3 хувьд бусад төрлийн вирус илэрч байгаа аж.

Нийт 6,557 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 42,4 хувь буюу 2,779 нь Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Эмнэлэгт 2,823 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85.6 хувь буюу 2,416 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа юм.

Орон нутагт нийт 3,393 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 27.9 хувь буюу 947) нь Томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа ба 85.1 хувь буюу 806 нь хүүхэд, 14.9 хувь буюу 141 нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлтээр 379 ор дэлгээд байна.
Нийслэлд нийт 3,164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 57.9 хувь буюу 1,832 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай. Үүнээс 87.9 хувь буюу 1610 нь хүүхэд, 12.1 хувь буюу 222  нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлт 468 ор дэлгэн ажиллаж байна.

Эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн орны ачаалал нэмэгдэж 847 ор дэлгэн ажиллуулж багаа юм.  Эрчимт эмчилгээний тасагт 72 хүүхэд эмчлүүлж байгаагаас 70.8 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,445 хүн үзүүлснээс 1,904 нь томуу томуу төст өвчний шалтгаантай байжээ.

Орон нутагт нийт 979 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 61.7 хувь буюу 604  нь Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Нийслэлд нийт 2,959 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 81.1 хувь буюу 2,401 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 39 минутын өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 46 минутын өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 15 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 15 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 18 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 23 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25