МОНГОЛ УЛС УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ХУУЛЬТАЙ ДЭЛХИЙН 16 ОРНЫ НЭГ БОЛНО


Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм судлалын ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ НЭГТГЭМЭЛ АНАГААХ УХААН: ХӨГЖЛИЙН ОЛОЛТ, ЧИГ ХАНДЛАГА, ХЭТИЙН ТӨЛӨВ’’-III олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ЭМЯ-нд 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулжээ. 


Тус хуралд Монгол, БНХАУ, ӨМӨЗО, ОХУ, АНУ, БНСУ, Энэтхэг, Австрали, Япон, Итали улсуудаас нийт 9 орны  85 судлаачдын илтгэл ирүүлснээс сонгогдсон 15 судлаачийн илтгэлийг хэлэлцүүлсэн байна. Илтгэлийн  чиглэлүүдээс дурдвал,

  • Уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
  • Уламжлалт анагаах ухааны боловсрол судлал
  • Цахим технологид суурилсан уламжлалт анагаах ухааны судалгаа
  • Уламжлалт эмийн ургамал, шинэ эмийн хими, технологийн судалгаа
  • Зүү төөнө засал
  • Уламжлалт болон жүдо бариа засал
  • Зөгийн хорны эмчилгээ
  • Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн судалгаа зэргийг хамарчээ.



Хурлыг нээж, МУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсад Уламжлалт Анагаах ухаан тогтолцоо болон хөгжиж байна. Монголын уламжлалт анагаах ухааны өвлөгдөн ирсэн онол, арга зүй, эмчилгээг орчин цагийн анагаах ухаанд нотлох асуудал нь эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэл болсон гэдгийг онцолжээ. Мөн УАУ, орчин цагийн анагаах ухааны уялдааг судлах, нэгдмэл анагаах ухааныг нэвтрүүлэх нь эрдэм, шинжилгээ судалгааны цөм цэг болж байгааг тэмдэглэсэн байна. 
Монгол Улсын төр засгаас уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа ба Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлого, тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх, эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэх, хүний нөөцийг чанартай бэлтгэх талаар захирамж гаргажээ. Уг захирамжийн дагуу Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайд, холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгчийн зарлиг орж хэлэлцэгдэн дэмжигджээ. Ажлын хэсгийн зүгээс УАУ-ны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэлтгэхэд анхаарах, дэд бүтэц буюу аймаг, сум бүрд УАУ-ны тусламж үйлчилгээг хэрхэн хүргэх асуудлыг хөндөв. Мөн эрдэм шинжилгээ судалгааны дэд бүтцийг бий болгох, санхүүжилт олгох, дэмжих тал дээр онцгойлон санал оруулжээн. УАУ-ны онолын мэдлэг, практик мэдлэгийг ард түмэнд түгээн дэлгэрүүлж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болгох, зөв амьдралын хэв маягтай болох тал дээр хэрхэн ажиллах тухай зарлигийн төсөл удахгүй гарч, Засгийн газарт чиглэл өгөн, тодорхой үр дүнд хүрэх үйл ажиллагааг зохион байгуулна гэлээ.  

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: ДЭМБ-ын гишүүн улс орнуудын 88 хувь нь буюу 170 орон эрүүл мэндийн тогтолцоондоо өөрийн орныхоо уламжлалт анагаах ухаанд суурилсан уламжлалт эмчилгээг хэрэглэж байна. ДЭМБ Монгол Улсын Уламжлалт анагаах ухааны төрийн бодлоготой нэгдмэл тогтолцоотой 25 орны нэг хэмээн үнэлсэн байдаг.
Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлд төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл сайдын тушаалаар ЭМЯ-нд Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, хэтийн төлвийг тодорхойлох, УАУ-ны хуультай улс орон болох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Монгол Улс УАУ-ны хуультай дэлхийн 16 улсын нэг болно. Ингэснээр бүх улс орон, аймаг орон нутаг, эрүүл мэндийн салбар бүрэлдэхүүнд УАУ-ны бүтэцтэй болж, хуулийнхаа хүрээнд УАУ-ны эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сэргээн засахтай уялдуулан ажиллах боломж бүрдэнэ.

АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ гадаад харилцаа хариуцсан проректор АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан:  АШУҮИС нь судалгаа шинжилгээний 4 чиглэлтэй ба үүний нэг нь УАУ-ны чиглэл байдаг. АШУҮИС нь УАУ-ны сургуультай, хүрээлэнтэй, эмнэлэгтэй. УАУ-ны сургууль, уг салбарт ажиллаж байгаа хүний нөөцийг бэлтгэхэд гол үүрэгтэй ажиллаж байна. Мөн БНХАУ-ын Тианжины их сургуультай хамтарч 4+2 олон улсын хосолсон хөтөлбөр, дотооддоо ХААИС-тай хамтарч УАУ-ны хосолсон хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна.

УАУ-ны эмнэлэг, тусламж үзүүлдэг бүтцээ өргөжүүлэн АШУҮИС-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар 100 ортой шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтыг хийж байна. Ирэх жил ашиглалтад орно.  



Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн захирал, Академич, АШУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа: Монголын уламжлалт анагаах ухааны инновицийн үйл ажиллагаа нь 3 зорилготой. Үүний нэг нь хүний амьдралын чанарыг сайжруулах, нийгэм эдийн засгийн өсөлт бий болгох, үндэсний болон батлан хамгаалах, аюулгүй байдлыг бий болгох явдал.
Хүний амьдралын чанарыг сайжруулах нь уламжлалт анагаах ухааны инновицийн салбарын үндсэн зорилго.Манай улсад уламжилж ирсэн өв соёл, мэдлэг, сурвалж маш их зүйл бий. Ажиллах талбар, судлагдахуун, инновацилах зүйл асар их.

УАУ-ны салбар судалгаа хөгжүүлэлтийн 6 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Инновацийн үйл ажиллагааг тэгш авч явж байгаа салбар гэж хэлж болно. Үр дүнгүүдээс нь дурдвал, уламжлалт эм, шинэ эм, технологийн шинэчлэл бүхий уламжлалт эм, голлох түүхий эдүүд дээр суурь судалгааны ажлууд маш сайн хийгдэж байгаа. Хуримтлагдсан оюуны өмч боломжийн хэмжээнд байна. Судалгааны үр дүнгээ олон улсад хуваалцаж байна.
Харин Монгол Улсын эмийн зах зээлийн ердөө 0.5 хувийг уламжлалтын эм эзэлж байна. Уламжлалт эмийн бүтээгдэхүүний нэр төрөл хангалттай их боловч, эмийн зах зээлд борлуулалт, хүртээмж бага байна. Цаашид энэ хувийг 10 болгон нэмэгдүүлэхэд бодлого, дэмжлэг, зохион байгуулалт хэрэгтэй гэдгийг хэллээ.

Энэ удаагийн хурлыг АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд уламжлалт анагаах ухааны эмч, судлаач, төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, Олон улсын байгууллагууд, эмийн холбооны төлөөллүүд оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.ГҮРРАГЧАА ДЭЛХИЙГ 124 УДАА БҮТЭН ТОЙРСОН 22 минутын өмнө
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 2 цагийн өмнө
ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ 19 цагийн өмнө
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 20 цагийн өмнө
ОЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ БОДЛОГЫГ ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖ… 20 цагийн өмнө
Б.ЦЭНДДОО: БИ ЧАМД ХАЙРТАЙ 23 цагийн өмнө
АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ… Өчигдөр
МИАТ ИСТАНБУЛ ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛАВ Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ГАЛТ ЗЭВСГИЙН ТАЛААР ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗАХИРГААНЫ ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА БА… Өчигдөр
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭНД ЯРУУ НАЙРГИЙН ГАР БИЧМЭЛ, УРАН ЗУРАГ, ЭД ӨЛ… Өчигдөр
МОНГОЛДОО ОНОШЛОГДОЖ, ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ҮЕД БНСУ-Д ХӨНГӨЛӨЛТТ… 2026/03/20
ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ АЯНЫ ХҮРЭЭНД ХҮҮХЭД, ЗАЛУУС, ИРГЭДЭД САНХҮҮГЭ… 2026/03/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗОНХИЛОХ ХАВДРЫН 4-Т ОРЖ БУЙ ХӨХНИЙ ХАВДРЫН ЧИГЛЭЛЭЭР С… 2026/03/20
ГАДААД УЛСАД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛЛУУЛНА ГЭЖ ХУУРЧ, ХҮН ХУДАЛДААЛСАН ЭТГ… 2026/03/20
БУЛГАН ГОЛ ДЭЭР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛСАН ЗЭРЭГ АЖИЛ ХИЙС… 2026/03/20
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН ЦАСАН ШУУРГ… 2026/03/20
ХХҮЕГ: АЖЛЫН ӨРӨӨНДӨӨ АРХИДАН СОГТУУРСАН АЛБАН ХААГЧДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨ… 2026/03/19
Их Уншсан
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 20 цагийн өмнө
Ж.ГҮРРАГЧАА ДЭЛХИЙГ 124 УДАА БҮТЭН ТОЙРСОН 22 минутын өмнө
Б.БАТБААТАР: ЗАХИАЛАГЧИЙНХАА ХАМТ ЗАМ МӨРӨӨ БОДСОН НЬ ДЭЭР ГЭЖ ЗӨВЛӨХ … 2026/03/11
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ… 2026/03/09
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
ТРАМП ИРАНЫ ДАЙН УДАХГҮЙ ДУУСНА ГЭСНИЙ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУ… 2026/03/10
МОНГОЛ СУРАГЧИД IMO-ООС ЕСӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХТЭЙ 2026/03/14
МОЖТАБА ХАМЕНЕИ УДИРДАГЧ БОЛЖ, ГАЗРЫН ТОС 200 ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭ… 2026/03/09
ТРАМП ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧ МОЖТАБА ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ Г… 2026/03/15
ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА 2026/03/11
​МИАТ-ЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ МОНГОЛ ИРГЭДЭЭ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХААР ДУ… 2026/03/10
Ж.ЧИНБҮРЭН САЙД УВС АЙМАГТ АЖИЛЛАХДАА ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГААНД ЗӨВЛӨХ ЭМ… 2026/03/13
АХМАД НАСТАНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, СУВИЛЛЫН ЖАГСААЛТ ГАР… 2026/03/10
Б.БАТБААТАР: ИЗНН-ЫН 26 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ХЭН НЭГНИЙ УЛС ТӨРИЙН СОНИРХЛОО… 2026/03/10