ЖИЛД ДУНДЖААР СҮРЬЕЭГИЙН 3000 ТОХИОЛДОЛ, 150-200 НАС БАРАЛТ БҮРТГЭГДЭЖ БАЙНА


2025-2028 онд хэрэгжих “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө"-г танилцуулах уулзалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Уулзалтад УИХ-ын гишүүд, холбогдох яам, агентлаг, аймаг нийслэлийн засаг дарга, эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах түвшний 300 гаруй хүн оролцож байгаа юм. 

Дэлхий дахинд шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд тулгамдсан асуудал хэвээр байгаагийн нэг нь сүрьеэ өвчин. Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны тоонд багтаж, жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн тохиолдол, 150-200 нас баралт бүртгэгдэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд дэлхийн эрүүл мэндийн чуулганаар “Сүрьеэг устгах дэлхийн стратеги”-ийг баталж, сүрьеэгийн тархалтыг эцэс болгох, 2035 он гэхэд нас баралтыг 2015 онтой харьцуулахад 95 хувь, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах, сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөж буй өрхийн эзлэх хувийг тэглэх зорилтыг дэвшүүлсэн.
Манай улсад сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх хянах чиглэлээр 1994 оноос хойш нийт 7 удаагийн үндэсний хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөг үндэсний хэмжээнд мөрдөгдөх томоохон бодлогын баримт бичигтэй уялдуулан Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж байна.

Сүрьэетэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. 

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатанд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлж, өргөжүүлнэ.
  • Бүх шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг заавал мэдээлэх тогтолцоог хөгжүүлнэ.
  • Сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний хяналтад шинэ технологи нэвтрүүлнэ.
  • Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тандалт, өвчтөн төвтэй тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, халдварын хяналт сэргийлэлтийг бэхжүүлнэ.
  • Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээнд бүрэн хамруулах, сүрьеэгээс улбаалсан ядуурал, зардлын дарамтыг арилгана.


Хүрэх үр дүн:

  • Эрүүл мэндийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.
  • Сүрьеэгийн илрүүлэлтийн түвшин нэмэгдэнэ.
  • Үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээг өргөжүүлж сүрьеэгийн эмчилгээний үр дүнг нэмэгдэнэ.
  • Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, санхүүжилт үе шаттай нэмэгдэнэ.
  • Сүрьеэгийн чиглэлээр ажиллах эмч, сувилагч, хүний нөөцийн чадавх сайжирч, хүртээмж нэмэгдэнэ.
  • Сүрьеэ өвчний талаарх иргэд, олон нийтийн мэдлэг, хандлага, дадал сайжирч улмаар уг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл нэмэгдэнэ.


Иймд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар сүрьеэгийн тусламж үйлчилгээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг өгөх, эрүүл мэндийн салбарын бүх түвшинд сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээг оновчтой байдлаар үзүүлэх талаар онцолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 26 минутын өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 33 минутын өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 15 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 15 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 18 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 23 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25