ТУРК УЛС ХАВДАР-2 ТӨВИЙГ БАРИХАД ТУСАЛЖ, ЭМ, ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАНА


Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнтэй өнөөдөр /2025.09.08/ уулзалт хийж, дараах ажлуудыг хамтран хийхээр санал солилцжээ.

 ХАВДАР-2 ТӨВИЙГ БАРИХАД БҮХ ТАЛААР ТУСАЛНА

Зураг төслийн шатандаа яваа Хавдрын шинэ эмнэлгийн төслийг манай улс бүх талаар дэмжин ажиллана гэж ноён Кемал Мемишоглу хэллээ. Хавдрын шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтанд хоёр улсын төрийн тэргүүн онцгой анхаарч ач холбогдол өгч буй нь төсөл урагшлахад маш том дэмжлэг болохыг онцлов. Шинэ эмнэлэг Монгол, Туркийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болно гэв. Хавдар-2 төвийг бүтээн байгуулах нь хөрөнгө мөнгө, хүний нөөц, техник технологийн олон талын хүч нөөц шаардах тул бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд, ойрын хугацаанд зураг төслийн явцтай танилцах уулзалт зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэнг албаны хүмүүсийн хамт БНТУ-д айлчлахыг урилаа.

ТУРК УЛСТАЙ ЭМИЙН САЛБАРТ ЭРЧИМТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Турк улс эмийн хэрэгцээнийхээ 92 хувийг Европын стандартын дагуу үйлдвэрлэж хангадаг орон. 1900 оноос үндэс сууриа тавьж байсан эмийн үйлдвэрлэл нь эрүүл мэндийн салбарын тулах цэг болж хөгжсөн. Харин манай улс эмийнхээ 90 хувийг гадаадаас худалдан авдаг. Турк улс өндөр чанартай эмийг боломжийн үнээр Монголд нийлүүлэх боломжийг судлахаар боллоо.

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХАД ХАМТАРЧ АЖИЛЛАНА 

Монгол улс өргөн уудам газар нутагт хүн ам тархан хол хол суурьшдаг онцлогтой ч яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ хоцрох ёсгүй гэж үзэн ажиллаж буйгаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэв. Турк улс сүүлийн хорин жилд эрүүл мэндийн салбар нь эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд “Хүн эрүүл байх эрхтэй” гэдэг үзэл баримтлалын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэдэг сайн туршлагаасаа хуваалцан хамтран ажиллахаа хэлэв.

ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫГ ТУРК УЛСАД ТОГТМОЛ СУРГАНА

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголоос 100 гаруй эмч, сувилагч БНТУ-д мэргэжил мэдлэг дээшлүүлэх урт, богино хугацааны сургалтад хамрагдаад байна. Хавдрын шинэ эмнэлэгт хүний нөөцийн онц хэрэгцээг хангахад Турк тусалж хамтран ажиллахаа мэдэгдлээ. Анагаахын сургуулийг дөнгөж төгссөн төгсөгчдийг нарийн мэргэжлийн, мэргэшсэн сайн эмч болоход анхаарч хоёр тал хамтарч ажиллахаар тохирлоо. Илүү нөхөрсөг үр дүнтэй хамтран ажиллахад анхаарахаа хоёр улсын эрүүл мэнийн сайд онцоллоо.. БНТУ- ын Эрүүл мэндийн сайд, ноён Кемал Мемишоглу дэд сайд нар, парламентийн гишүүд, албаны хүмүүстэй өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монголд айлчиллаа. Ноён Кемал Мемишоглу “Ковид цар тахал болон бусад олон төрлийн өвчлөл нь эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, илүү хүчирхэг болгож байгаа. Олон төрлийн өвчлөлтэй тэмцэхийн тулд техник, технологи, шинжлэх ухааны хөгжлийг цаг алдахгүй нэвтрүүлж байх ёстой. Манай улсын хувьд өнөөдөр хэрэглэгдэж буй эмчилгээнүүдийн дараагийн шатны хөгжүүүлэлт, эрэл хайгуулыг аль хэдийнээ эхлүүлсэн. Жишээлбэл, хавдрыг эмчлэх дархлааны эмийг 2026 оны сүүлчээр бүтээчихсэн байхаар ажиллаж байна. Манай улс өөрсдийнхөө хуримтлуулсан арвин туршлагаа та бүхэндээ хуваалцан хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэлээ. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Аль ч улсын Эрүүл мэндийн сайд нарын туйлын хүсэл бол ард иргэдээ урт наслуулах явдал. Энэ зорилгынхоо төлөө зүтгэхдээ элэгний мэс засалч сайдтай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Мэс засал бол багийн ажиллагаа. Хавдрын шинэ эмнэлэг барих бидний багийн ажил амжилттай байж мянган мянган монгол айл элэг бүтэн байх амьдраасай гэж хүсэж байна. Ажлыг цаг алдахгүй эрчтэй урагшлуулахад бүх боломжоо дайчлан ажиллана” гэж хэлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 1 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 16 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 16 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 19 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25