Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗАР 100 Ч ХОНОЛГҮЙ ЗАДРАХ УУ?


Г.Занданшатарын Засгийн газар 2025 оны зургадугаар сарын 18-нд байгуулагдаад 71 хонож байна. Зуны ид цаг зугаа цэнгэл, найр наадмын үе таарсан далаад хоногт Засгийн газар яг тоймтой хийж бүтээсэн зүйлийг иргэд төдий л мэдэхгүй байгаа. Төрийн албыг шинэчилнэ гээд зарим нэг төрийн өмчит компани, төрийн байгууллагатай холбоотой шийдэл гаргаж, Төгрөг нуурын ордыг төрд буцаан авахаа мэдэгдээд байгаа ч үр дүн нь яг түмний нүдэнд ил харагдаж амжаагүй л байна.

Гэтэл Засгийн газар дахиад л задарч магадгүй нөхцөл үүсэв үү. Засагт хамтарсан намуудын нэг Иргэний Зориг Ногоон намаас УИХ-д суугаа М.Нарантуяа-Нара гишүүн өчигдөр өөрийн цахим хаягтаа “Нэр төдий засагт хамтрах ажлыг больсон нь дээр гэсэн удаа дараагийн саналыг хүлээн авахаар болсон Иргэний Зориг Ногоон Намын дарга Батын Батбаатартаа баярлалаа. АН засгаас гарлаа л гээд байдаг, дүр эсгэж далдуур хамтраад бүх яаман дээрх чигжээсүүдээ шахсан хэвээр байхад дүр эсгэсэн шинэ хамтарсан засагт байх шаардлага манай ИЗНН лавтай байхгүй болно! Ер нь энэ яамнуудад тэр чигээрээ төрийн хулгай газар авсан байдаг бололтой юм. Салахгүй чаргууцалдан үхэлдэж амьтан хүн рүү хүний өөрийнгүй элдэв дарга нар яриулж байгаа АН-хан бол засгаас гарсандаа байж чадахгүй байж та нар нээх ардчилагчийн дүрд жүжицгээгээд яахав юм!” гэж бичсэн.

Нара гишүүн цахимд олон дагагчтай, хурцаар үзэл бодлоо илэрхийлдэг тул хүмүүс харсхийгээд өнгөрсөн байх. Гэтэл ИЗНН-ын дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар үүнийг шэйрлээд “Зөв магадгүй” гэсэн нь ИЗНН засгаас гарах юм байна гэсэн ойлголт олон нийтэд төрүүллээ.

Энэ талаар ИЗНН-ын холбогдох эх сурвалжуудаас тодруулахыг оролдсон ч намын дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар гадаад улсад томилолттой яваа гэнэ. Гэхдээ ИЗНН дээр энэ асуудал яригдсан бололтой. Ирэх долоо хоногийн даваа гаригт буюу есдүгээр сарын 1-нд ИЗНН Улс төрийн зөвлөлөө хуралдуулахаар болжээ. Хурлаар намын дотоод асуудал болон Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газартай ИЗНН хамтран ажилласны үр дүн, ажлын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэлэлцэх гэнэ. 

Засгийн асуудал ийнхүү хамтарсан нэг намынх нь Улс төрийн зөвлөлийн “шүүлтүүрээр” орох нь ээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг МАН-ын Бага хурал шийдвэр гаргаж, огцруулах эх суурийг тавьсан. Харин одоогийн Засагт хамтарсан намынх нь Улс төрийн зөвлөл Засгаас гарах шийдвэр гаргавал юу болох бол... УИХ-д суудалтай 4 нам, нэг эвсэл бий. МАН АН-ыг Засгийн газраасаа “хөөн гаргасан” учир тэд дахин эвлэхгүй гэдэг нь тодорхой. Харин Номтойбаярын тэргүүлсэн Үндэсний эвсэл Г.Занданшатарын Засагт орох урилгаас  татгалзсан.  Хэрвээ ИЗНН-ын Улс төрийн зөвлөл Засгаас гарах шийдвэр гаргачихвал Г.Занданшатарын Засгийн газар орших эсэх асуудал тавигдаж эхлэх үү.  

Тардаггүй юм аа гэхэд далаадхан хоноод хамтарсан нам нь гараад явах нь Засгийн газрыг тогтвортой бус харагдуулж, хэврэг, хүчгүй байдалд хүргэхэд нөлөөлж таарна.

Иргэний Зориг Ногоон намын Улс төрийн зөвлөл чухам ямар шийдвэр гаргахаас Засгийн газрын цаашдын хувь заяа шалтгаалах нь ээ.    


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 13 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ 15 цагийн өмнө
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ 20 цагийн өмнө
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 20 цагийн өмнө
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… 21 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ, ХОВДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО 23 цагийн өмнө
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… Өчигдөр
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ Өчигдөр
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ Өчигдөр
П.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 13.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/11/10
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 2026/11/09
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ 2026/11/09
ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ У… 2026/11/09
ЗӨВЛӨЛТИЙН ХОСООС ХАР ХҮҮ ТӨРСӨН АДАРМААТАЙ ХЭРЭГ 2026/11/09
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
Их Уншсан
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
МИАТ БНСУ-ЫН 5 ОДТОЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН PARADISE CITY РЕСОРТТОЙ ХАМТРА… 2026/10/30
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01