Б.БАЯРБААТАР: ТАМХИНЫХАА ҮНИЙГ БУУРУУЛЖ, ТАЛХНААС ХЯМДХАН БОЛГОЖ БОЛОХГҮЙ


УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, О.Номинчимэг нар УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн хүрээнд тамхины татвар чөлөөлөх асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, өчигдөр /2025.04.23/ мэдээлэл хийсэн юм.

Гишүүн Б.Баярбаатар “Евразийн гэрээ хэлэлцээрийг тодорхой түвшинд дэмжиж байгаа. Бид малын гаралтай түүхий эдийг экспортод гаргах үүнийг нэмэгдүүлэхэд энэ зээлийн хэлэлцээр ач холбогдолтой. Манай улс 3 жилийн хугацаанд энэ гэрээнд нэгдэж 367 бараа бүтээгдэхүүний татварын асуудал хөндөгдөж байгаа. Гэтэл энэ дотор өнөөдөр нийгэмд тулгамдаж байгаа тамхидалтын асуудал орж ирж байна. Тамхи хэрэглэгчийн нас залуужсан. Дээр нь тамхидалтын асуудал, утаанаас үүдэлтэй уушгины хорт хавдар сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Улс орон бол иргэдийнхээ эрүүл мэндийг л хамгаалах ёстой. Энэ бол төрийн гол үүрэг. Гэтэл өнөөдөр эсрэг шийдвэр гаргаад тамхиныхаа үнийг бууруулж, талхнаас хямдхан болгож болохгүй. Иймд тамхины татварыг зээлийн хэлэлцээрээс хасах саналтай байгаа” гэсэн юм. 

Гишүүн О.Номинчимэг “Гаалийн мэдээг аваад үзвэл 2024 онд 3.5 тэрбум ширхэг янжуурыг бид импортолсон байна. Үүнийг Монгол Улсын нийт хүн ам буюу дөнгөж төрсөн нярайгаас 80 настай буурай хүртэлх иргэнд хуваагаад үзвэл нэг хүнд жилд мянган ширхэг тамхи буюу 50 хайрцаг тамхи ногдож байна. Мөн одоо ямар нэгэн зохицуулалттгүй явж байгаа электрон тамхины асуудал байна. Хүүхэд залуучуудын дунд хэрэглээ нь гаарсан асуудал. Өөрөөр хэлбэл, 2024 онд 7.8 сая ширхэг электрон тамхи импортолсон байна. Манай улс нийт тамхин бүтээгдэхүүний импортын 35 хувийг Евразийн түр хэлэлцээрт орж байгаа 5 улсаас импортлодог. Ялангуяа Казахстан улсаас янжуур тамхи импортлож байгаа.

Евразийн хэлэлцээрийг одоо ерөнхий дүнгээр нь харвал талхнаас хямд тамхины хэлэлцээр хийгээд байна. Дэлгүүрүүдэд нэг хайрцаг янжуур тамхи 3-4 мянган төгрөг байгаа. Монгол Улс бол тамхины үнэ болон тамхинд ногдох татвараараа дэлхийд байхгүй хамгийн хямд улс. УИХ зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх шатад явж байгаа. Өнөөдөр үдээс хойш Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор зөвшилцөнө. Үүний дараа дахиад хэлэлцээр хийж соёрхон батлахаар бол энэ гэрээ хэлэлцээр орж ирэх магадлалтай байгаа. Тэгэхээр УИХ ард түмнийг төлөөллийн бодлогыг тодорхойлдгийн хувьд УИХ Засгийн газарт тамхийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хасах үүрэг даалгавар өгөх ёстой." гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 18 минутын өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 3 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 8 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 20 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 23 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22