ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ЗЭРЭГ “ХҮССЭН” ТӨСВИЙН ХОРИГ


Өнгөрсөн долоо хоногийн хамгийн том сэдэв яах аргагүй 2025 оны улсын төсөв байлаа. Томсгосон парламентын баталсан анхны төсөв энэ УИХ-ын сайн, мууг ил тод харуулж өглөө.

Шинэ парламентын сайн тал нь олон ургальч үзэлтэй, аль ч намын гишүүд нь нэгдээд тодорхой асуудал дээр сөрөг хүчин болчихож чадах юм байна. Гурван нам хамтарсан Засгийн газар байгуулсан ч гишүүдээ “базаад” байхгүй байгаа нь бас л сайн хэрэг. Муу тал нь тэд ажилдаа арай сураагүй, дөнгөж эхлэн сурагч шиг байна. Төсвийн талаарх асуудал дээр саналаа эртхэн илэрхийлэхгүй байж байснаа сүүлийн шатанд гэнэт бөөн бөөнөөрөө буруугаа олж харсан нь жаахан тиймхэн.

Ямар ч байлаа гэсэн Засгийн газар нь ч засъя гэсэн, УИХ нь ч өөрчилье гэсэн, Ерөнхийлөгч нь ч хориг тавьсан юм чинь тэгээд л болчихно доо. Бүгдээрээ нэг л санаатай байгаа бол хуулийн ямар боломж байна, түүнээ ашиглаад л шийдчих асуудал. Эцсийн үр дүндээ  тэд төсвийн асуудал дээр нэг зүг рүү харж чадаж байна. Одоо хэрэггүй зүйлсээ  тал талаас шүүмжлээд хасчихад л болно.

Төрийн албаныхан заавал сандал ширээгээ солилоо гээд ажил нь дээрдэх биш, энэ мэт урсгал зардлуудыг бүгдийг нь танах хэрэгтэй. Хуучин ширээн дээр суулаа гээд ажил нь унахгүй, шинэ дээр суулаа гээд ажил нь дээрдэхгүй нь үнэн.  Төсөв данхайх тусам хэрэгтэй хэрэггүй, суралцах нэртэй гадаад айлчлалд бөөнөөрөө явдгаа багасгах шаардлагатай.  

Эсрэгээрээ хувийн хэвшлийнхэн  арай ядан татвар, нийгмийн даатгал, цалин, элдэв дарамт дор амьдарч байна. Тэдний бүрдүүлсэн татвараар амьдарч буй төрийн албаныхан байнга л бид хэцүү байна гэж ялархаж, жил бүр цалин мөнгөө нэмэх хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуудал ч бас бий. Ер нь төрийн бүх албаны цалинг нээлттэй зарлаад явбал асуудал бас байгаа. Төрийнхний цалин тун дажгүй болсон газар ч хэд хэд байгаа шүү. Данхайсан том бүтцээ багасга. Цахимжилт руу жинхэнээсээ шилжиж, хүнд суртлаа арилгах тал руугаа хар. Ингэж байж төрийн үйлчилгээтэй холбоотой элдэв гомдол багасч, хүнд суртал, иргэдийг чирэгдүүлдэг байдалд цэг тавих болно. 

Дэлхий ертөнц цахимжилт руу хурдтай шилжиж байна. Харин манайхан төрийн олон үйлчилгээг цахимжуулчихвал бараг зарим нь ажилгүй болно гэж айж байх шиг. Иргэдэд ээлтэй төр байхыг хүсэж байгаа бол түүнээ л хий. Хаана ч боловсон хүчний нөөц дутагдалтай байгаа юм чинь цахимжилт нэвтрэхээр ажлын байр нь хөдөлсөн албан тушаалтнаа хэрэгтэй, хэрэгцээт газарт нь шилжүүлж, хүний эрхийг хөндөхгүй байх нь харин төрийн хийх ажил биз.

Ерөнхийлөгчийн хориг олон нийтэд таалагдах гэсэн үү гээд л шуугиж байна. Үнэндээ Ерөнхийлөгч хориг тавих нь бараг тодорхой байсан. Асуудалтайг нь мэдсээр байж баталсан төсвийг өөрчлөхөд Ерөнхийлөгчийн хориг УИХ болон Засгийн газарт боломж олгож байна. Засгийн газар нэгэнт төсөвт тодотгол хийх нь тодорхой, шийдэгдсэн асуудал. Тэгэхээр цаг хугацаа алдаж, магадгүй зарцуулаад эхэлснийх нь дараа тодотгож байснаас үүнээс өмнө төсвөө бүхэлд нь авч үзэх нь илүү ухаалаг хэрэг болно.

Төрийн гурван өндөрлөг хоорондоо асуудалтай байна уу. Ийм “бор шувуу” хаанаас ч юм нисгээд байгаа нь цахим сүлжээ, хэвлэлийн хуудаснаас илт харагдана. Манайхан байсхийгээд л энэ гурвыг хооронд нь “зодолдуулчих” гээд байдаг тал бий. Магадгүй санал зөрөх асуудал байдаг байж болно оо. Харин  төсвийн асуудал дээр Ерөнхийлөгч ч, Засгийн газар ч, УИХ ч засъя л гэж байна. Саарал ордны гурван том даргын хооронд ноцтой асуудал үүссэн гэж одоогоор харагдахгүй л байна. Ерөнхийлөгчийн хориг ч гэсэн гурвуулангийнх нь хүссэн хамтын шийдэл л юм байна гэж харлаа.   

“Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлт хийх Ерөнхий сайдыг хайж байна, учир нь Ерөнхийлөгч дахин сонгогдохыг хүсэж байна. Ийм ч учраас төсөвт хориг тавьснаар Засгийн газрыг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “буланд шахаж” байна” гэсэн агуулга бүхий нийтлэл саяхан олны анхаарлын төвд орсон. Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч няцаалт гаргасан нь магадгүй нийтлэлийг олон нийт анхаарахад илүүтэй нөлөөлсөн ч байх. “Монгол Улсын Ерөнхийлөгч дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих Ерөнхий сайдыг хайж байгаа" гэсэн нь огт үндэслэлгүй, илтэд мушгин гуйвуулсан мэдээлэл тарааж байх тул албан ёсоор няцааж байна. Төсөвт бүхэлд нь хориг тавьсан нь алдааг эрт засах боломжийг нээж өгч байгаа төдийгүй, Улсын Их Хурал, Засгийн газрыг дэмжиж буй үйлдэл юм” гэж уг мэдэгдэлд дурдсан байна лээ.

“Сэтгүүлч зүгээр л хувийн үнэлэлт дүгнэлтээ харсан өнцгөө бичсэн. Ерөнхийлөгч алдааг засах боломжийг нээж өгч байна, Засгийн газрыг дэмжиж байна” гэсэн санаа уг няцаалтыг уншаад ойлголоо. Тэгэхээр Ерөнхийлөгч олон нийтийн сүлжээгээр түлхүү ярьж байгаа харлага сэрдлэгт  хариугаа өгчихсөн гэж харж байна.  

УИХ-ын сонгууль болоод удаагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн ард түмний дэмжлэг хэвээрээ байгаа. Тэгээд ч Ерөнхий сайдын нэр хүнд энэ хоригоос болж унана гэж дүгнэх нь өнгөц ойлголт. Үнэн хэрэгтээ ард түмний дунд бол Л.Оюун-Эрдэнийн нэр хүнд унаагүй. Харин ч улс орныг хөгжилд хөтлөх мега төслөө хэрэгжүүлэх болов уу гэж олон нийт найдан харсан хэвээр байгаа.

Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10000 ам.долларт хүргэнэ гэсэн сайхан үгийг илүү ч бодитой санагдуулах хоёр ч хэлэлцээрийг саяхан Ерөнхий сайд урд хөршид явахдаа байгуулчихсан. Энэ нь Гашуунсухайт-Ганц модны хил дамнасан төмөр замын гүүр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцтай холбоотой төслийн талаарх хэлэлцээрүүд юм. Тэгэхээр мега төслөө Засгийн газар хөдөлгөчихсөн юм чинь ард түмэн найдахаас яахав.  

Харин эрчим хүчний үнээ нэмэх нь “галтай утас барихтай адил”  ч Засгийн газар ямар ч байсан чадлаа. Өөрийн өртөгтөө ч хүрэхгүй үнэтэй цахилгааныг энэ чигээр нь үлдээвэл нэг л өдөр хот даяараа тоггүй болж мэдэх учир үүнийг эртхэн хийсэн нь дээр. Эрчим хүчний төслөө хэрэгжүүлвэл экспортлогч улс болох боломж байгаа, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц манай улсад байгаа тул гадаад орнууд ч тусалъя, дэмжье гээд байна. Үүний тулд бид ядаж өртөгтөө таарсан цахилгаантай байх ёстой. Энэ мэтээр мега төслүүдээ хэрэгжүүлэх асуудал дээр   Засгийн газар алхам алхмаар урагшилсаар байгааг бүгд харлаа.

2025 оны төсөв бол бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх эхний төсөв. Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлдэг бол одоо үүнийгээ 38-д боож оруулж ирсэн. Ингэснээрээ төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гаргаж салах болно гэж мэдэгдсэн.Төсвийн алдагдлыг бууруулахын тулд Засгийн газар хөрөнгө оруулалтаа ч эрэмбэлж хасна гээд байгаа. Ер нь бүх л зүйлийг тооцон үзэж, нэн хэрэгцээтэйгээ сонгох нь зөв. Олон зүйл зэрэг эхэлдэг,  тэр нь гацдаг байснаас зайлшгүй шаардлагатайдаа л хөрөнгө заръя, эхний ээлжинд. Түүнийхээ ард гараад дараагийнхыг нь эхэлье.

Алсыг харж, холыг зорих санаагаа аль эрт Ерөнхий сайд хэлж, яриад эхэлсэн.  Хөгжил дэвшил яриад чамгүй хугацаа өнгөрлөө.  Хөгжилд зорьсон зүйлээ хаа нэгтэйгээс нисгэсэн “бор шувуу”-наас айж таначих юм бол цаг хугацаа алдана. 

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээгээд авчихсан. Төсөв ямар болохыг харж л сууя даа, бүгдээрээ. 

                                                                                                         Г.БАРХАСБАДЬ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 19 минутын өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 3 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 8 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 20 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 23 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22