6-23 САРТАЙ ХҮҮХДИЙН ДУНД ТӨМӨР ДУТЛЫН ТАРХАЛТ ӨНДӨР БАЙНА


Тав хүртэлх насны нийт хүүхдийн 8.4% өсөлт хоцролттой, 1.5% тураалтай, 11.3% илүүдэл жинтэй, 1.3% туранхай буюу хоол тэжээлийн цочмог дуталтай байна. 

Тав хүртэлх насны хүүхдийн дунд бага жинтэй төрөлтийн тархалт харьцангуй бага (3.9%), харин том жинтэй төрөлт 11.8% байв. 

Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалт “Дунд” зэргийн (21.3%) тархалттай, цус багадалттай хүүхдүүдийн дийлэнх хувь хөнгөн, хүндэвтэр хэлбэрийн цус багадалттай байна. Цус багадалтын тархалт 2 хүртэлх насны хүүхэд, ядуу өрх, боловсролгүй, бага эсвэл суурь боловсролтой эхийн, Казак хүүхдийн дунд харьцангуй түгээмэл байв.
Нийт 6–59 сартай хүүхдийн 5.7% төмөр дутлын цус багадалттай байв. Төмөр дутлын цус багадалтын тархалт хөвгүүдийн дунд охидоос 2 дахин илүү, 6–23 сартай 5 хүүхэд тутмын 1 орчим, аж байдлын түвшин доогуур өрхийн хүүхэд, боловсролгүй, бага эсвэл суурь боловсролтой эхийн хүүхдийн дунд илүү түгээмэл байна. Манай улсын 6–59 сартай хүүхдийн 14.1% ийлдэс дэх ферритиний түвшин багатай, 10.8% уусдаг трансферрин рецепторийн агууламж багатай буюу төмөр дуталтай байв.

Төмөр дутлын тархалтын түвшин өмнөх судалгааны дүнгээс бага зэрэг буурсан хэдий ч, 6–23 сартай хүүхэд, Баруун бүс, ядуу өрх, Казак хүүхдийн дунд харьцангуй өндөр хэвээр байна. Мөн 6-59 сартай 2 хүүхэд тутмын 1 орчим (48.4%) Д аминдэмийн дуталтай, 3 хүүхэд тутмын 1 нь Д аминдэмийн нөөц дутмаг байдалд байв. Д аминдэм дутлын тархалт 2017 оны түвшнээс буурсан, харин Д аминдэмийн нөөц дутмаг байдалд өөрчлөлт ажиглагдахгүй байна. А аминдэм дутлын тархалт харьцангуй бага (7.1%) байгаа боловч, 10 хүүхэд тутмын 6 орчим А аминдэмийн нөөц багатай буюу дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байв.

Тав хүртэлх насны хүүхдийн 61.2% өндөр тунт А аминдэмжүүлэлтэд хамрагдсан, 79.5% ямар нэг хэлбэрийн Д аминдэмийн бэлдмэл хэрэглэсэн байна. Нийт хүүхдийн олон найрлагат бичил тэжээлийн холимгийн хэрэглээ туйлын хангалтгүй, тэдний 7.9% нь дунджаар 41 уут бичил тэжээлийн холимог хэрэглэсэн байв.
 Бага насны хүүхдийн эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлтүүд өмнөх судалгааны үзүүлэлтээс төдийлөн сайжраагүй, эхийн сүүгээр хооллох хугацаа буурсаар байна. Хоёр хүртэлх насны хүүхдийн 87.4% төрөөд 1 цагийн дотор ангир уургаа амласан, 75.8% төрсний дараах эхний 2 хоногт эхийн дүүгээр дагнан хооллосон байв. Зургаан сар хүртэлх насны хүүхдийн 59.6% эхийн сүүгээр дагнан, 95.4% эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ сүүн тэжээл, малын сүү уусан байна. Монгол Улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын 7 нь зохистой байдлаар хооллож чадахгүй байна. Хоёр хүүхэд тутмын 1 нь насандаа тохирсон давтамжаар, зохих нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хооллож чадахгүй, 31.8% жимс, хүнсний ногоо огт хэрэглээгүй байв. Бага насны хүүхдийн нэмэгдэл хооллолтын дадлын үзүүлэлтүүд 2017 оны түвшнээс сайжраагүй төдийгүй, их тосонд шарсан эрүүл бус хүнсний хэрэглээ (42.2%) харьцангуй түгээмэл, 3 хүүхэд тутмын 1 чихэрлэг ундаа хэрэглэж байна.

Энэ бол Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгээр “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааны дүнгээр гарсан үзүүлэлт юм. Судалгааг 2023-2024 онд Монгол Улсын эдийн засгийн 4 бүс, 21 аймгийн 112 сум, нийслэлийн 8 дүүргийн анхан шатны 200 түүврийн нэгжид зохион байгуулсан. Судалгаанд нийт 2,789 өрх, 5 хүртэлх насны 2786 хүүхэд, төрөх насны 2513 эмэгтэйчүүд (эхчүүд), 15-49 насны 1950 эрэгтэйчүүд, 2788 жирэмсэн эмэгтэйчүүд болон ЕБС-ийн 1-12 ангийн 4742 суралцагч судалгаанд  хамрагдсан.  

Судалгаагаар тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн усан хангамж, ариун цэвэр, аж байдлын түвшин, хүнсний баталгаат бус байдал, иоджуулсан давсны хэрэглээ, тав хүртэлх насны хүүхдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг судлан, хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг өрхийн шинж байдал, эхийн хоол тэжээлийн байдалтай холбон судалсан байна. 

Мөн ЕБС-ийн 6-18 насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг судлан, хоол тэжээлээс хамааралт зарим эмгэгийн тархалтын түвшинг тогтоож, тэдний хоол тэжээлийн талаарх мэдлэг, хандлага, дадал, “Үдийн хоол”-ны талаарх сэтгэл ханамжийн байдлыг үнэлсэн. 




Жирэмсэн эмэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг судлан хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн  хэрэглээ, төрөх насны эмэгтэйчүүдийн хооллолтын дадал, хүүхдийн хооллолтын талаарх мэдлэг, бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээг үнэлж, хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалт, тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 15-49 насны эрэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг тус тус судлан тогтоосон.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 1 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 16 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 16 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 19 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25