НАЛАЙХАД МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН 3 НАСТАЙ ХҮҮ ЭНДЭЖ, БАЯНГОЛД СЭЖИГТЭЙ НЭГ ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.01.31/ мэдээлэл хийлээ.

Налайх дүүрэгт менингококкт халдвараар өвчилсөн 3 настай хүүг ХӨСҮТ рүү шилжүүлсэн ч  биеийн байдал маш хүнд байсаар өнөөдөр /2025.01.31/ үдээс өмнө эндсэн гэв.

2024 онд таван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 2 нь батлагдаж, эмчлэгдээд гарсан. 2025 онд 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь Налайхынх, нөгөө нь өчигдөр /2025.01.30/ нийслэлийн Баянгол дүүргээс сэжигтэй тохиолдол ирээд лабораторийн шинжилгээний дүн гарч байна гэлээ.

Менингококкт халдвар нь цочмог цонхийж цайж өндөр халуурч, тууралт гардаг, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, нэн ялангуяа 0-5 насны хүүхдүүд маш хурдан хүндэрдэг тул шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөв.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хаалт тогтмол зүүлгэх, ариутгал халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт сайн хийхийг санууллаа. 

Менингококт халдварын дэгдэлт 10 жилийн циклтэй явагддаг, 2015 онд дэгдэж байсан учир 2025, 2026, 2027 онуудад дэгдэлт болж магадгүй гэж үзэж байгаа аж.

Сүүлийн 10 жилд менингококкт халдварын 98 тохиолдол бүртгэгдсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙ… 24 минутын өмнө
ЁКОЗҮНА ХООШЁОРЮҮГИЙН ДЭВЖЭЭНД БЕКХЭМИЙН ХҮҮ НАЙЗ БҮСГҮЙНХЭЭ ХАМТ ЗОЧЛ… 2 цагийн өмнө
Р.ЧОЙНОМЫН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ 2 цагийн өмнө
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ, ХЯНАЛТТАЙ БОЛГОНО 2 цагийн өмнө
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ХҮНД ДААЦЫН АВТОЗАМЫГ ЕСДҮГЭЭР САРД… 2 цагийн өмнө
МИАТ ӨЛГИЙ ЧИГЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 5-НЫ ӨДӨР НЭМЭЛТ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 2 цагийн өмнө
АРДЫН ЖҮЖИГЧИН Э.АМАРТҮВШИНД ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ ОЛГОНО 3 цагийн өмнө
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛ… 6 цагийн өмнө
ТАКСИНЫ ЖОЛООЧ 7 цагийн өмнө
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 10 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 10 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 11 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 22 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС Өчигдөр
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр