Т.ЖАМБААЖАМЦ СУРАГЧИД САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУУДСААС ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВЧ БОЛОХЫГ ОНЦОЛжээ


Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгох замаар ирээдүйд санхүүгийн зохистой шийдвэр гаргадаг, эрсдэлийг үнэлэх чадвартай иргэнийг бий болгож төлөвшүүлэх, зөв дадал, чадварт суралцахад нь сургууль, багш нарын үүрэг, оролцоо, манлайллыг дэмжих, зорилготой “LEVEL-UP хөтөлбөрийн нээлт Говь-Алтай аймагт боллоо. Хөтөлбөрийн нээлтэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат болон холбогдох албаны бусад хүмүүс оролцов.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нээж хэлсэн үгэндээ ”Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төрөөс бүх насны иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд анхаарч, үе шаттай арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байгаа ба үүний нэг нь энэ хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь ирээдүйд өөрийн хүч хөдөлмөрөөрөө бий болгосон санхүүгээ зөв удирдаж, хуримтлалтай, эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийж чаддаг, ингэснээр өөрийгөө болон гэр бүлдээ учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх чадвартай, санхүүгийн хувьд ирээдүйдээ итгэлтэй ийм л иргэн болгож төлөвшүүлэхэд гол ач холбогдол оршиж байгаа. Сүүлийн жилүүдэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд цахим технологид суурилан орон зай, цаг хугацааг үл харгалзан хүн бүрт хүрэх болсон. Гэхдээ технологийн энэ дэвшил нь нөгөө талаар санхүүгийн залилан, луйвар, тэр дундаа өсвөр насны залуучуудын санхүүгийн мэдлэг, мэдээлэл дутмаг байдлыг ашиглаж гэмт хэргийн хохирогч болгох явдал ихсэж байна. Иймд санхүүгийн луйварт өртөхгүй байж, өөрийгөө хамгаалах чадвартай болохын тулд хөтөлбөрийн хүрээнд заагдах сургалт, хичээлийг хичээнгүйлэн сонирхож, шамдан суралцаасай гэж хүсэж байна. Мөн манай байгууллагын фэйсбүүк, инстаграм, твиттер зэрэг олон нийтийн цахим сүлжээнээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, санхүүгийн гэмт хэргийг хэрхэн таних, өөрийгөө яаж хамгаалах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Цаашилбал хөрөнгийн зах зээл, даатгал, хадгаламж, зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн талаарх мэдээ, тойм, судалгааны материалыг олон нийтэд ил тод байдлаар хүргэдэг тул энэ чиглэлд илүү гүнзгийрүүлж судалж сонирхох бүрэн боломжтой” гэдгийг онцолсон юм.

УИХ-ын даргын Ажлын алба, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Боловсролын ерөнхий газар хамтран зохион зохион байгуулж буй энэ хөтөлбөрт Улаанбаатар хот болон Говь-Алтай, Орхон, Булган, Ховд аймгийн ахлах ангийн сурагчид хамрагдаж байгаа юм. Ирэх зургаадугаар сарын 15-н хүртэл үргэлжлэх хөтөлбөрийн хугацаанд сурагчид санхүүгийн боловсролын үндсэн ойлголтуудыг мэдэж, өдөр тутмын санхүүгээ зохистой төлөвлөх, зарцуулалтаа хянах, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх аргад суралцах замаар санхүүгийн зөв соёл, зан үйлд суралцах юм.

  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 14 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 15 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 18 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 21 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10