БАГШ, СУРАГЧДЫГ ДОТООД ОРЧИНД АМНЫ ХААЛТ ТОГТМОЛ ЗҮҮЛГЭЖ ХЭВШҮҮЛНЭ


Эрүүл мэндийн яам, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар тэргүүтэй холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт өнөөдөр /2024.01.20/ болжээ.

Уулзалтаар дэлхий дахинд төдийгүй Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархвар зүйн байдал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан бэлэн байдлыг хангах, цаашид томуу, томуу төст өвчний тархварзүйн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. 

Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.

Үүнд:
  • Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан ажлын хэсэг, ажлын хэсгийн удирдамж батлуулж хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангах
  • Улирлын томуугийн вакцинд хамрагдаагүй хүүхдийг вакцинд аль болох хамруулах, мөн ирэх жил томуугийн вакцинд багш ажилчдыг хамруулах
  •  Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилчид, сурагчдыг дотоод орчинд амны хаалт тогтмол зүүлгэж хэвшүүлэх
  •  Эцэг эх, асран хамгаалагчдад халдварт өвчнөөс сэргийлэх, мэдээлэл, сургалт сурталчилгааг хамтран хийх
  • Сургуулийн эмч болон харьяалах өрхийн эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагааг сайжруулах
  • Нийслэлийн захын хорооллын нэг сургуульд амны хаалтны хэрэглээ болон томуу, томуу төст өвчний тархвар зүйн өөрчлөлтийн талаар идэвхтэй тандалт хийх,
  • Сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан хамтарсан зөвлөгөөн, сургалт зохион байгуулахад хоёр яам хамтран ажиллах юм.

Түүнчлэн талууд 6 настай хүүхдийн эрт илрүүлэг, эрүүл аюулгүй сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн “Үдийн хоол” хөтөлбөр, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн болон сургуулийн өмнөх байгууллагад хийсэн салбарын хяналтын газрын хяналт, шалгалтын дүнгийн талаар харилцан санал солилцсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.208
2025/01/20
0
0
Дандаа багш сурагчид хэлмэгдэж байх юм. Олигтойхон эмчлэхгүй өвчнөө тараахгүй эмчилчиж чадахгүй болохоор амны хаалт зүүнэ ч гэх шиг та нар өөр чадваргүй өөр арга хэмжээ авч чадахгүй.
Хариулах
Шинэ мэдээ
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 1 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 16 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 16 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 19 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25