ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД АЖЛЫН ӨДӨР 21, АМРАЛТЫН ӨДӨР 18 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА


Нийслэлд томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байна. 

Өнгөрсөн 7 хоногийн байдлаар нийт 110 мянган амбулаторийн үзлэг хийгдсэний 9.8 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар эмнэлэгт үзүүлжээ. Ихэвчлэн оройн цагаар хүүхдийн амьсгалын замын шалтгаантай өвчлөл нэмэгддэг учраас өнөөдрөөс /2024.12.18/ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахаар болсон байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 8:30-21:00 цаг, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Тиймээс иргэд өөрт хамгийн ойр ӨЭМТ-д хандаж, тухайн өвчлөлд тохирсон эмчилгээ, үйлчилгээг авах боломжтой юм.

Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орны тоог хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодруулжээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар амьсгалын замын өвчлөл өнгөрсөн долоо хоногоос 0.2 хувиар нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж байна. Ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл нийт өвчлөлийн 50 хувийг эзэлж байгаа учраас хүүхдийн орны ачаалал өссөн. Тиймээс Эрүүл мэндийн яам болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас орны тоог нэмэхийн тулд тодорхой зохицуулалтууд хийж байна. НЭМГ-ын харьяа 10 байгууллага дээр нийт 1400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэг дээр хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 100 ор дэлгэсэн. Удахгүй дахин 100 ор нэмэхээр төлөвлөж байна. Мөн Эрүүл мэндийн яамны харьяа 4, бусад яамны харьяа 4 эрүүл мэндийн байгууллага дээр хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ор нэмэлтээр дэлгэлээ. Цаашид орны тоог нэмэгдүүлэх зохицуулалтыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулсаар байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Ахмад, хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад орж байгаатай холбоотойгоор тус эмнэлэг дээр хүүхдийн ор дэлгэх, Сонгинохайрхан дүүрэгт Баянхошууны ахмадын эмнэлэг дээр хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орыг дэлгэж ажиллуулахаар бэлтгэл болон хөрөнгө оруулалтыг шийдэж байна” гэсэн байна. 

Нийслэлийн түргэн тусламжийн төв буюу 103-ын мэдээллийн дагуу ӨЭМТ-ийн эмч нар өвчтөнтэй эргэх холбоотой ажиллана

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 2600 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 91 гаруй хувь нь амьсгалын замын шалтгаантай өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Мөн сүүлийн өдрүүдэд нийслэлийн түргэн тусламжийн 103 утасны дуудлагын тоо эрс нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 10.688 дуудлага бүртгэгдсэнээс 18.5 хувь нь амьсгалын замын томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар очиж, оношилгоо, эмчилгээ хийсний дараа ӨЭМТ рүү тухайн өвчтөний мэдээллийг шилжүүлж байна. Ингэснээр түргэн тусламжийн төвийн буюу 103-ын эмч нарын шилжүүлсэн мэдээллийг ӨЭМТ-өөс хүлээн авч, тухайн өвчтөнтэй эргэх холбоотой ажиллах юм. ӨЭМТ-өөс өвчтөнтэй холбогдож, шаардлагатай бол гэрээр очиж эмчилгээ хийх, өдрийн эмчилгээнд нь хяналт тавих чиглэл баримталж байгааг НЭМГ-аас онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 25 минутын өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 33 минутын өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 15 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 15 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 18 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 23 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25