ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭРГҮҮЛЭХ 10 АЮУЛЫН НЭГ НЬ БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТ ЮМ


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015 оноос жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулж эхэлсэн. Энэ жил дэлхий нийтээрээ 11 дүгээр сарын 18-24-нд ‘’Бичил биетний тэсвэржилтийн эсрэг мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг “Мэдлэг олгоё, Нөлөөлье, Яг одооноос эхэлье” уриатайгаар тэмдэглэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр зэрэг олон улсын дөрвөн байгууллага уг арга хэмжээг манлайлан оролцож бусад байгууллага, улс орнуудад хамтран оролцохыг уриалж байгаа юм.

Энэхүү аяны гол зорилго нь бичил биетний тэсвэржилтийн талаар хүн ам, малчид, тариаланчид, хүн, мал  эмнэлгийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын мэдлэг хандлагыг сайжруулах юм.

Монгол Улсад энэ аяны хүрээнд бичил биетний тэсвэржилтээс урьдчилан сэргийлэх видео контент, зурагт хуудсыг олон нийтэд түгээх, сүүний ферм эрхлэгч, сурагчдад энэ талаарх мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгуулах аж.

Бичил биетэн гэж юу вэ?

Бактер, вирус, мөөгөнцөр, шимэгчийг бичил биетэн гэнэ. Бичил биетэнг устгадаг эсвэл түүний үржил, хуваагдлыг саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэдэг.

Бичил биетний тэсвэржилт гэж юу вэ?

Аливаа эм, бэлдмэлийг хэрэглэх үед бичил биетэн өөрчлөгдөн хувьсаж, уг эмэнд тэсвэртэй болсноос эмчилгээ үр дүнгүй /устгахгүй, үржил, хуваагдлыг саатуулахгүй/ болохыг бичил биетний тэсвэржилт (ББТ) гэнэ. Өөрөөр хэлбэл, халдварыг эмчлэхэд чухал ач холбогдолтой антибиотик болон бусад бичил биетний эсрэг зайлшгүй шаардлагатай эм эмчилгээний үр дүнгүй болж байна гэсэн үг юм.

Бичил биетний тэсвэржилтийн улмаас эрүүл мэндийн салбарт учрах сөрөг нөлөө дэлхий дахинд ямар байна вэ?

Бичил биетний тэсвэржилт нь  дэлхий нийтийн эрүүл мэндийн тэргүүлэх 10 аюулын нэг юм. 2019 оны байдлаар дэлхий дахинаа 4.95 сая гаруй хүн бичил биетний тэсвэржилттэй холбоотой эмгэгээр бөгөөд үүнээс 1.3 сая нь тэсвэртэй бичил биетний халдварын улмаас нас барсан байна. Эдгээрээс таван нас баралт тутмын нэг нь хүүхдүүд байна.

Бичил биетний тэсвэржилтийн улмаас үүсэх эдийн засгийн хохирол дэлхий дахинд ямар байна вэ?

Бичил биетний   тэсвэржилтийн улмаас үйлчлүүлэгчийн хэвтэн эмчлүүлэх хугацаа уртсах, эрчимт эмчилгээ шаардлагатай болох гэх мэтээр эрүүл мэндийн салбарын зардал ихээр өсдөг. 

Дэлхийн банкны тооцоолсноор Бичил биетний тэсвэржилт нь 2050 он гэхэд эрүүл мэндийн салбарт 1 их наяд ам.долларын нэмэлт зардал, 2030 он гэхэд жилд 1 их наядаас 3.4 их наяд ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн алдагдалд хүргэж болзошгүй.

Бичил биетний эсрэг эмийг шинээр нээж гаргахад 10-15 жил, 1 тэрбум гаруй ам.долларыг зарцуулдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бичил биетний  тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд дараах зүйлд анхаарал хандуулахыг зөвлөж байна.

Иргэд юунд анхаарах вэ?

  • Антибиотик болон бусад бичил биетний эсрэг эм  хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
  • ББЭЭ-ийг эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх.
  • Томуу, томуу төст ханиад зэрэг вирүсийн гаралтай халдварыг антибиотик эмээр эмчлэхгүй.
  • Хог хаягдлыг зохистой устгаж, цэвэрлэх нь хүрээлэн буй орчныг хамгаалж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлснээр антибиотик, бусад бичил биетний эсрэг эмийн хэрэглээг багасгаж, улмаар эмэнд үүсэх   тэсвэржилтийг бууруулна.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юунд анхаарах вэ?

  • Бичил биетний   эсрэг эмийг зөвхөн шаардлагатай үед, эмчилгээний удирдамжийн дагуу жор бичиж, зөвхөн жороор олгох
  • Бичил биетний   эсрэг эмийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөх бүрдээ буруу хэрэглэхийн аюул, эрсдлийн  тухай үйлчлүүлэгчид мэдээлэл өгч байх
  • Хугацаа дууссан болон хэрэглээгүй үлдсэн бичил биетний эсрэг эмийг нэн даруй устгаж байх
  • Хариуцаж буй үйлчлүүлэгчидээ шаардлагатай дархлаажуулалтад хамруулж байх
  • Өөрийн гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах
  • Халдварын хяналт, сэргийлэлтийг сайжруулах талаар бусадтай хамтран ажилладаг байх
  • Бичил биетний эсрэг эмийг зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй үед мал амьтанд хэрэглэхийг зөвлөж, нян, бусад бичил биетний эсрэг эмийг мал, амьтандаа хэрхэн өгч байгаа байдалд нь хяналт тавих
  • Өвчинг зөв оношилж, тухайн өвчинд тохирох бичил биетний эсрэг эмийг оновчтой сонгох
  • Мал аж ахуй эрхлэгч, малчдад бичил биетний эсрэг эмийг буруу хэрэглэснээс бичил биетний эсрэг эмэнд тэсвэржилт үүсдэгийг ойлгуулах мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх.
  • Өөрийн гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах, био аюулгүй ажиллагааны дэглэмийг мөрдөх.
  • Мал, амьтанг дархлаажуулалтад хамруулах, өвчтэй малыг тусгаарлан, халдвар тархахаас сэргийлж байх.
  • Эрүүл ахуй, ариун цэврийг сахиулсан зохистой, сайн дадал зуршлыг мал аж ахуй эрхлэгч, малчин, фермерүүд, тариаланчидад хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Малын эмч болон мал, амьтны эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд ямар арга хэмжээ авах вэ?

  • Бичил биетний эсрэг эмийг зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй үед мал амьтанд хэрэглэхийг зөвлөж, нян, бусад бичил биетний эсрэг эмийг мал, амьтандаа хэрхэн өгч байгаа байдалд нь хяналт тавих
  • Өвчинг зөв оношилж, тухайн өвчинд тохирох бичил биетний эсрэг эмийг оновчтой сонгох
  • Мал аж ахуй эрхлэгч, малчдад бичил биетний эсрэг эмийг буруу хэрэглэснээс бичил биетний эсрэг эмэнд тэсвэржилт үүсдэгийг ойлгуулах мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх.
  • Өөрийн гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах, био аюулгүй ажиллагааны дэглэмийг мөрдөх.
  • Мал, амьтанг дархлаажуулалтад хамруулах, өвчтэй малыг тусгаарлан, халдвар тархахаас сэргийлж байх.
  • Эрүүл ахуй, ариун цэврийг сахиулсан зохистой, сайн дадал зуршлыг мал аж ахуй эрхлэгч, малчин, фермерүүд, тариаланчидад хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх

0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 2 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 7 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 7 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 9 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 11 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… Өчигдөр
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07