ЭМИЙГ ЖОРГҮЙГЭЭР, ДУР МЭДЭН АВЧ УУСНААС АМЬ НАСАА АЛДСАН ТОХИОЛДОЛ ЦӨӨНГҮЙ БАЙНА


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр /2024.11.12/ Засгийн газрын "Иргэд, олон нийттэй харилцах 11-11" төвд ажиллаж, иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь шийдвэрлэлээ. Мөн 11-11 утсаар  эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлаар хандсан иргэдтэй  Эрүүл мэндийн яамны болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн удирдлагууд шууд холбогдон асуудлыг нь шийдвэрлэх арга хэмжээг авчээ.

Иргэдээс гаргаж байгаа гомдлын дийлэнх хувийг эзэлж эмийг жороор түгээхтэй холбоотой асуудлаар эзэлж байна. Энэ талаар Т.Мөнхсайхан "Монгол Улс 2021 оноос эхлээд  хөнгөлөлтттэй эмийн жорыг цахим хэлбэрээр бичиж, эмийн сан иргэнд олгодог тогтолцоог нэвтрүүлж, ашиглаж хэвшсэн байсан бөгөөд энгийн эмийг худалдан авахад цахим систем ашиглагддаггүй байсан. Учир нь Монгол Улсад бүртгэлтэй 2500 эмийн сангаас 1100 орчим эмийн сан нь цахим жорын программ хангамжгүй байсантай холбоотой.

Манай улсад эмчийн хяналтад хэрэглэх эмийг жоргүйгээр, дур мэдэн эм авч ууснаас үүдэн амь насаа алдсан тохиолдлууд цөөнгүй байна. Иймд зайлшгүй эмчийн хяналтын дор жортой олгохоор үйлдвэрлэгчээс тавигдсан шаардлагыг биелүүлдэг тогтолцоонд шилжих шаардлага байгааг үндэслэн эмийн жорын программ хангамжийг өргөтгөснөөр эмч нар ямар ч төрлийн эмийг цахимаар бичих боломжийг бүрдүүллээ. Ямар эмийг, ямар тунгаар, хэдий хугацаанд уух ёстой гэдгийг эмч тухайн иргэнийг үзэж байж шийддэг төдийгүй иргэн болон эмчийн хариуцлага хоёр талдаа яригддаг асуудал. Энэ асуудлын талаар ард иргэд, эмнэлгийн мэргэжилтнүүд нэгдсэн ойлголтод хүрч, хэрэгжилтийг хангаснаар Монгол улсын эмийн чанар аюулгүй байдал, зохистой хэрэглээ, нөөцийн мэдээлэл ил тод болно" гэж онцолсон юм. Хэрэв төр, хувийн хэвшлийн аль ч байгууллагын эмч цахим эмийн жор бичихгүй байх болон эмийн сантай холбоотой асуудлаар 119 дугаарт хандаж, шийдвэрлүүлэх боломжтой болсныг мөн тодотгов. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх гомдлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор Засгийн Газрын “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д сар бүр ажиллаж, санал хүсэлтийг хүлээн авч, иргэдтэй уулзаж байхаар болжээ. 

Засгийн Газрын “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д өнгөрсөн аравдугаар сард эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 463 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсний 52.4 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, 37.5 хувь нь эмийн жортой холбоотой санал, гомдол эзэлсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 27 минутын өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 35 минутын өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 15 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 15 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 18 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 23 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25