НАДАД ХҮНД БИШ БАЙНА, ЭНЭ МИНИЙ ДҮҮ!


1945 оны наймдугаар сарын 9-нд Нагасакид атомын бөмбөг хаяснаас хойш хэд хоногийн дараа энэ түүхэн гэрэл зургийг даржээ.

10 орчим насны хүү цэрэг адил номхон зогсоод ар нуруундаа уяж тогтоосон дүүгийнхээ цогцсыг шатаалгахаар ээлжээ хүлээж буй нь энэ. Хүүгийн хөл хаа нэг өвдгөөрөө нугарчих гээд байгааг анзаарсан цэрэг амьгүй цогцсыг доош нь буулгаж тавих уу гэж асуужээ. Тэгэхэд хүү “Надад хүнд биш байна. Энэ миний дүү” хэмээн товчхон хариулаад, үргэлжлүүлэн зогссоор байж.

Энэ агшинг дарсан гэрэл зурагчин Жо О`Доннелл дурсамжаа хожим хуваалцахдаа “10 орчим насны хүү ирж зогсохыг би харсан юм. Ар нуруундаа хүүхэд үүрсэн байлаа. Тэр үед Японд хүүхдүүд дүүгээ нуруундаа яг тэгж үүрээд тоглодог байсан. Гэхдээ тэр хүүгийн байдал бусдаас их ялгаатай. Ямар нэгэн өөр зүйл болж буйг анзаарсан юм. Хүү гуталгүй. Нүүр нь ямар ч хувиралгүй. Нуруундаа үүрсэн хүүхдийн толгой алхахад нь дагаж савална. Унтаж буй хүний толгой л тэгж хөдөлдөг. Хүү 5-10 минут ингэж номхон зогссон. Амны хаалттай хүмүүс түүн рүү дөхөж очоод, уяаг тайлахад л үүрч ирсэн бяцхан хүүхэд амьгүй гэдгийг би ойлгосон юм. Нэг хүн тэр хүүхдийн цогцсыг өргөөд гал руу хийсэн. Үүнийг өнөөх хүү харж зогсохдоо огт хөдлөлгүй, гал руу ширтсээр байж билээ. Доод уруулаа маш чанга хазсан болохоор цус гарч байгаа харагдсан. Дараа нь хүү маш тайван эргээд, таг дуугүй яваад өгсөн” гэжээ.

Гэрэл зурагчин Жо О`Доннелл хүүд маш хэцүү байгааг мэдэрсэн ч гэлээ очоод тайвшруулах үг хэлбэл, мөрөөр нь тэвэрвэл зовлонг нэр төртэй давах гэж цэх зогсоо хүүгийн сэтгэлийг үймрүүлчих болов уу гэж бодоод ойртохоос айж, болгоомжилсон гэнэ.

Хирошима, Нагасакиг бөмбөгдсөний дараа Жо О`Доннелл АНУ-ын тэнгисийн явган цэргийн бүрэлдэхүүнд гэрэл зурагчны хувиар багтан, Японд очжээ. Дүүгээ үүрсэн хүүгийн тэр дүр зураг сэтгэл санаанд нь маш хүнд туссан тул тэрхүү кадрыг угааж олонд харуулалгүй, өөрийнхөө ой тойноос хүртэл арилгахыг хүсч олон жил болсон байна. Цагаан ордонд 20 жил гэрэл зурагчнаар ажиллаад бие нь өвдөж, ажлаасаа гарчээ. Өвчний шалтгаан нь Хирошима, Нагасакигийн голомт дээр очиж ажиллахад цацраг идэвхт туяа биед нь шингэснээс болсныг тэгэхэд олж мэдсэн аж.

Хожим бүр 1989 онд Жо О`Доннелл өөрөөсөө ч нуусан энэхүү гэрэл зургийг дэлгэн тавих зориг гаргажээ. Ингэхийн учир нь ийм аймшигт явдал дахин бүү давтагдаасай хэмээн сануулах гэснийх байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 11 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 13 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 15 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 20 цагийн өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 20 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 21 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 21 цагийн өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… Өчигдөр
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22