Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зургаадугаар сарын 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлжээ.
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн өчигдөр голын эрэг дагуу зорчиж байсан 200 гаруй иргэнд гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн байна. Мөн голын эргээс 23 автомашиныг холдуулан, усанд суусан автомашиныг татан гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Голын эрэг дагуу хүүхдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарал хяналт тавихыг онцгойлон анхааруулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна