АНЬС НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮЗЭСГЭЛЭНД 40000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙВ


Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн өнөөдрөөс /2025.09.22/ Төв цэнгэлдэх хүрээлэнд гарч эхэллээ.

Үдээс хойхно очиход бороотой байсан болоод ч тэр үү, ерөнхийдөө ажил нь жигдрээгүй, дөнгөж эхлэл байддалтай байлаа. Хүнсний ногоо нь цэнгэлдэх хүрээлэнгийнхээ гадаа талбайд, харин дотор нь үндэсний үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүнүүд зонхилжээ.

Ноолуур, савхин хувцас,  дээл, гутал гээд бараа янз янзаараа үзэгдэнэ. Мах импекс, Очир дагинас, Өгөөж чихэр боов, Сүү ХК гээд үндэсний компанийн бүтээгдэхүүнүүд дэлгүүрийн үнээрээ зарагдаж байна.

Хөвсгөлийн жимс, чанамал, Булганы айраг, Говь-Алтайн газрын алим, Хэнтийн цагаан сармис, Өмнөговийн улаан лооль, говийнхны ингэний хоормог, Сэлэнгийн хүнсний ногоо зөгийн бал, түүнчлэн барагшун зэрэг эмийн ургамлуудаар хийсэн бүтээгдэхүүн, төрөл бүрийн ааруул хурууд өрөм цөцгий гээд манай 21 аймгийнхан гол бүтээгдэхүүнүүдээ үзэсгэлэн худалдаанд  дэлгэжээ. 

Үнийн хувьд төмс, байцаа 2000, манжин, лууван 2500, сонгино 3500, улаан лооль 10000-15000, огурцы 8000-10000 төгрөгийн үнэтэй байв. Ерөнхийдөө дэлгүүрийн үнээс жаахан татуу ч зарим нь бараг ижил үнэтэй юм уу даа гэж бодогдсон. Сонголт бол мэдээж  дэлгүүртэй харьцуулахааргүй өргөн. 

Бороотой үе таарсан учраас зарим павилон нь хүнгүй, жимстэй лангуу 6-7-гоос хэтрэхгүй байлаа. Маргаашаас жигдрээд ирэхээрээ нэмэгдэх нь тодорхой. Нэрс зэрэг жимс 1 кг нь 25 мянга орчим төгрөг бол жилийн жилд хамгийн хямд байдаг аньс харин хамгийн үнэтэй буюу 40000 төгрөгт хүрчээ. Ганцхан лангуун дээр л аньс байсан бөгөөд яагаад ийм үнэтэй болсныг лавлахад зарж буй хүн нь энэ жил аньс ховор байгаа гэв. Ханиад томуунд хэрэгтэй гэж айл бүр шахуу авч хадгалдаг энэ жимс долоо хоног үргэлжлэх үзэсгэлэн худалдааны явцад илүү олон газарт гарах байлгүй гэж бодно.

Бороо устайд таарсан учир өнөөдөр дөнгөж нээгдсэн үзэсгэлэн худалдаагаар ороод гарахад иймэрхүү.  

Жил болгон 21 аймгийн сор бүтээгдэхүүнүүд дэлгэдэг үзэсгэлэн долоо хоногийн турш Цэнгэлдэх хүрээлэнд гарна.

  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СОЁЛТОЙ ХАКЕР 15 минутын өмнө
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… 1 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2 цагийн өмнө
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО 13 цагийн өмнө
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… 14 цагийн өмнө
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ 15 цагийн өмнө
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… 18 цагийн өмнө
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… 18 цагийн өмнө
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… 19 цагийн өмнө
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … 21 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… 22 цагийн өмнө
БАРУУН, ГОВЬ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … Өчигдөр
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО Өчигдөр
ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ 12 ДУГААР САРЫН 10-НЫ 19 ЦАГТ АСААНА Өчигдөр
Д.БОЛД: ХАМГИЙН УДААН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА, ОРОН НУТГААС ИРСЭН 48 ХҮ… Өчигдөр
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХИЙХ ТОМИЛГООНЫ СОН… Өчигдөр
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНЫ ҮЕЭР COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛ… Өчигдөр
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
MISS INTERNATIONAL 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧААР КОЛУМБЫН МИСС ТОДОРЛОО 2025/11/27
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03