МИАТ ТӨХК-аас мэдэгдэл гаргаж, цаг агаарын байдлаас үүдэн есдүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээ цуцалж буйгаа мэдэгдсэн байна. Мэдэгдлийг дор нийтлэв.
МЭДЭГДЭЛ
Өнөөдөр /2025.09.22/ Филиппиний хойд хэсгээр энэ оны хамгийн хүчтэй хар салхи дайран өнгөрсөн бөгөөд олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэхүү хар салхи, аадар бороо нь Хонгконг, Тайванийг чиглэж байгаа тул тус хотуудад бэлэн байдал зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, галт тэрэг болон хот хоорондын бусад тээврийг зогсоох, сургуулиудыг хаах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.
МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс Есдүгээр сарын 24-ний өдөр буюу ирэх Лхагва гарагийн ОМ297/ОМ298 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалж байгааг үүгээр мэдэгдье.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлнэ үү.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна