Венесуэлийн мисс Анна Бланко Флорес “Miss Charm 2025” тэмцээний ялагчаар тодорлоо. Дэлхийн 34 орны миссүүд оролцсон тус тэмцээнд Венесуэлийн Каракас хотоос гаралтай, 25 настай Бланко зөвхөн гайхалтай дүр төрхөөрөө төдийгүй уран бүтээлээрээ бусдаас ялгарч байсан юм. Анна Бланко Канад улсад хөгжмийн чиглэлээр суралцаж, Лондонд хөгжим, дуу бичих чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн, мэргэжлийн дуучин, дуу зохиогч юм.

Бланко төгөлдөр хуур, гитар зэргийг тоглодог бөгөөд олон талт уран сайхны ур чадварыг тайзан дээр үзүүлдэг.

Miss Charm нь гоо сайхны тэмцээний зэрэгцээ аялал жуулчлал, соёлын солилцоо, боловсролын үйл ажиллагааг дэмжихэд анхаарал хандуулж, оролцогчдод соёлын элчээр ажиллах боломжийг олгодог аж. Миссийн тэмцээний усны хувцас, үдшийн даашинз гэх мэт уламжлалт үзүүлбэрүүдээс гадна уран илтгэл, урлаг, тайзны оролцоог чухалчилдаг байна. Miss Charm-2025 тэмцээний дэд байрт Герман, удаах байрт Индонезийн миссүүд оржээ.



Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна