БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Admin
2 цагийн өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Кени улсын Найроби хотноо зохион байгуулагдаж буй Байгаль орчны тухай НҮБ-ын Ассемблейн 7 дугаар чуулганд оролцох үеэрээ Япон Улсын Байгаль орчны дэд сайд Кентаро Доитой уулзаж, хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг чиглэлээр санал солилцжээ.

Уулзалтын эхэнд Дэд сайд Кентаро Дои хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархахын зэрэгцээ цөлжилт, шар шороон шуурганы чиглэлээр идэвхтэй ажиллахад бэлэн байгаагаа онцолсон байна. 

Б.Батбаатар сайдын зүгээс хамтын ажиллагаанд шинээр нэмэгдэж буй говийн заг модыг нутагшуулах ажлыг давхар үр ашигтайг үнэлээд төсөл хэрэгжиж буй орон зайг тэлэхийг хүссэн юм. Улмаар даян дэлхийн байгаль орчны гурвалсан хямралыг уялдаатай хэрэгжилтээр хангахыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн байна. Үргэлжлүүлэн, үндэсний хэмжээнд байгаль орчны хүний нөөцийг бэхжүүлэх, дахин сургах, чадавхжуулах хамтын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санаачлага гаргасанаа дурдаад Японы талыг дэмжин ажиллахыг хүсжээ.

Дэд сайд Кентаро Доигийн зүгээс байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, дахин сургах чиглэлд дэмжлэг үзүүлэх, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлыг зохион байгуулахад өөрийн нөөц боломжийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. 

Б.Батбаатар сайд мөн БНСУ-ын Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, байгаль орчны дэд сайд Ким Хан Сёнгтай уулзаж, уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилт, эрсдэлийн менежмент, цаг уурын тандалт ба мониторинг зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгджээ.

Цаашид бүс нутагт давтамж ихсэж буй шар шороон шуурганы асуудлыг илүү системтэйгээр хамтран шийдвэрлэхэд хамтран ажиллахаар санал солилцсон байна. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хоёр яамны хамтын ажиллагаа сэргээгдэх эрчим хүчээр нэмэгдэх боломжтой болж байгаад олзуурхаж байгаагаа илэрхийлээд 2023 онд Засгийн газар хооронд байгуулсан Уур амьсгалын асуудлаарх хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дотоодын бэлтгэлээ хангаж буй тул ойрын хугацаанд тодорхой ажлуудыг эхлүүлэхийг санал болгожээ.

Монголын талаас салбарын хүний нөөцийн асуудлыг анхаарч ажиллахаар санаачлага гаргаад байгаа тухай мэдээлэл болон дэмжин ажиллахыг хүссэн хүсэлтийн дагуу Солонгосын тал хөгжиж буй орнуудад чиглэсэн төсөл, сургалтын хөтөлбөрийн хүрээнд Монголын байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургалт, солилцоог нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2 цагийн өмнө
ХАЙРЛУУЛАХ УУ...? 5 цагийн өмнө
ВЕНЕСУЭЛИЙН МИСС MISS CHARM-2025-ЫН ЯЛАГЧ БОЛОВ 8 цагийн өмнө
МИАТ ПУКЕТ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ЗАРЛАЛАА 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ХҮЙТЭН 11 цагийн өмнө
COP17: ДУУ ЧИМЭЭНИЙ 25 ХУВИЙГ МОД ӨӨРТӨӨ ШИНГЭЭДЭГ Өчигдөр
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДЖЭЭ Өчигдөр
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… Өчигдөр
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 2025/12/11
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… 2025/12/11
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … 2025/12/11
СОЁЛТОЙ ХАКЕР 2025/12/11
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… 2025/12/11
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… 2025/12/11
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2025/12/11
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО 2025/12/10
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… 2025/12/10
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ 2025/12/10
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07