ХАЙРЛУУЛАХ УУ...?

Admin
5 цагийн өмнө

-Хайрлуулах уу? Мэдээж сайхан байсаан гэж бүсгүй зөөлөн дуугараад санаа алдав.

Цас бударсан орой... хоёулхнаа. Хүүхний урт сормуус цантаж амжсаныг хармагц дахиад л сэтгэлийнх нь гүн дэх нөгөөх хөг эгшиг  амилан ирлээ. Одоо л хэлнэ дээ... Онгорхой салхивчаар навчис хийсэн орсон тэр орой охин гэнэт гүйн ирээд өөрийг нь тэврэн нулимс дуслуулснаас хойш хэзээ хэлэх бол гэж хүлээсэн.  Эхэндээ бүр цаг мөч тутамд шүү...Зүүдэлж ч байсан, төсөөлж ч байсан, бүр шүлэг ч хүртэл бичиж үзсэн. Тэр үгний төлөө л орой болгон үүдэн дээр нь тосож, хүргэж өгдөг байсан. Дааман хаалга онгойж, гайхамшигт үг тээсэн охин гарч ирэх бүрдээ аз жаргалыг юу юугүй өөрөөсөө ундруулах гэж байгаа шидтэн шиг ер бусын үзэгддэг сэн.  Гэвч ....

Нөхөрт гараад хаягдсаныхаа дараа халамцуу дуудахад нь...  Амьдралын сонин тохиолоор учрах бүрдээ... ам ангайх бүрд нь одоо л хэлэх болов уу гэж хүлээсэн. Тэр үгийг л сонсвол дүүрчих байсан ч юм шиг...Бүх зүйл болж бүтээд байсан ч дундуур мэт санагдах сэтгэлийг нь дүүргэх юугаа ч юм бүсгүйд бүр мөсөн алдсан ч юм шиг санагддагсан.

Амьсгаа даран чагналаа.  Дуугарсангүй. Санаа алдахаа больж, хажууд нь хэн ч байхгүй, ганцаараа тэнэж яваа аятай гутлынхаа хоншоор руу тэнэг юм шиг ширтэхийг нь хараад дургүй ч хүрэх шиг... Гутлын хоншоор нь ганган шовх биш дөрвөлжин болсныг сая л анзаарлаа.

-Явах уу даа, хүмүүс биднийг хүлээгээд байна.

Саяхан хажуу дахь хүнээ тавгүйттэл санаа алдаагүй мэт хачин цовоо дуугарч гэнэ. Хууртсан хүн шиг хачин мэдрэмж төрөхтэй зэрэгцэн хоолой өөд нь юу ч юм огшоод явчихав.

Дахиад л хэлсэнгүй...Яагаад? Гэвч дагаад сажиллаа.

Тэр дахиад л өмнө нь... Өөртөө итгэлтэй алхаа нь хэвээрээ. Зовохоор нь хэлнэ дээ гэж хадгалсан үгс одоо үнэгүй. Амьдрал түүнд сайхан сэтгэлтэй нь тэнцэх хэмжээний аз жаргал хайрлаж..Болж дээ, зөв шийдвэр гаргажээ.   

-Хайрлах илүү сайхан байсаан. Өөрийгөө хэн болохыг таньсан юм. Тийм гэдгээ мэдрэх гайхалтай байсан, сэтгэл доторх хамаг эрдэнэсийг минь чи санахын зовлонтой цуг өөрт минь дэлгэж өгсөн. Тэр би өөртөө таалагдсан шүү...

Уужраад байгаа юм шиг хэрнээ улам бачуурч дахиад л хэнгэнэтэл санаа алдав. Дагаад ганцхан дусал нулимс...

Залуу эргэн харлаа. Түрүүнийх шигээ гунигтай аргадмаар биш харин тэс өөр харц... Нулимстай атлаа дүүрэн...

Андуу бодоод асуучихалгүй яаж тэссэн юм бэ. Дахиж хүлээх хэрэггүй, үгийг өмсөж идэж зүүж, өвөртлөх биш. Дутсан биш дээ, ямар хүүхнүүдийн үгээр. Ер нь яагаад хүлээгээд байсан юм бол оо...

Жижигхээн бор шувуу хажуугаар нь нисэн өнгөрөв. Нисэн өнгөрөх шувуудын хэлмэрчилсэн үгийг сонсож чаддаг ч байсан болоосой. Гунигтай юм аа.

Ч.ГЭГЭЭН 


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2 цагийн өмнө
ХАЙРЛУУЛАХ УУ...? 5 цагийн өмнө
ВЕНЕСУЭЛИЙН МИСС MISS CHARM-2025-ЫН ЯЛАГЧ БОЛОВ 8 цагийн өмнө
МИАТ ПУКЕТ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ЗАРЛАЛАА 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ХҮЙТЭН 11 цагийн өмнө
COP17: ДУУ ЧИМЭЭНИЙ 25 ХУВИЙГ МОД ӨӨРТӨӨ ШИНГЭЭДЭГ Өчигдөр
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДЖЭЭ Өчигдөр
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… Өчигдөр
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 2025/12/11
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… 2025/12/11
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … 2025/12/11
СОЁЛТОЙ ХАКЕР 2025/12/11
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… 2025/12/11
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… 2025/12/11
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2025/12/11
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО 2025/12/10
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… 2025/12/10
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ 2025/12/10
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07