ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨЛӨХҮЙ


Би өөрийгөө чөлөөлж сурсан. Энэ л хамгийн том ололт байсан. Хичнээн амар болсон гээч. 

Захирал нэртэй атлаа бүх юм руу оролцоод, тэгэхгүй л бол болохгүй санагдаад байдаг байсан. Хүн хичнээн ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг үнэн юм билээ, бизнес эрхлэгчдэд зориулсан сайхан сургалтад суугаад ойлгож авсан, амьдралдаа хэрэгжүүлсэн хамгийн чухал зүйл энэ л байсан.  Сэтгэлгээгээ, сэтгэлээ, өөрийгөө чөлөөлсөн. Хүмүүст заагаад тэд маань хийсэн, одоо муудсан юмгүй л байна. Харин би өөрөө жижиг сажиг зүйлд оролцохоо болиод яаж урагшлах вэ гэж бодох болсон, ингэснээр бизнес маань ч хөгжсөн, дээшилсэн. Энэ бол жижиг дунд бизнес эрхлэгч бүсгүйн яриа.

Тохиолдлоор, завшаанаар ч гэх үү хэд хэдэн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй ярилцлага хийхэд тэд өөрийгөө чөлөөлөхгүй аахар шаахар бүх юмыг шалгадаг, цаг хугацаа багатай байхаар “хайрцагт орчихдог", ажилтнууд нь ч хөгждөггүй талаар ярьсан билээ.

Зөвхөн бизнес биш, амьдралд ч тэр, өөрийгөө чөлөөлж сурах хэрэгтэй мэт.

Амьдрал заавартайгаа ирэх биш. Өчигдөр алдсан алдаандаа хэт их гэмшихээс, өөртөө итгэх итгэлээ алдахаас, дандаа л сөрөг зүйлсээр тархиа дүүргэхээс өөрийгөө чөлөөлж сурмаар.. Алдаа бүрээ бодлоо гээд  амрахгүй учир мартаад чөлөөлөөд урагш алхахаас өөр яах билээ.

Таарч нийлэхээ болиод тусдаа амьдрах болсон өмнөх амьдралаасаа, таныг өөр нэгнээр сольж чадсан амрагаасаа, авсан сэтгэлийн шархаа байнга эргэж санахаасаа, хэрвээ чадвал шаналж буй өвчний тухай бодлоосоо ч түр болов өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй мэт…

Аз жаргал, зовлон хоёр ээлжилдэг л хорвоо хойно бидний бахархан хардаг олон хүнд ч зовлон зүдгүүр тохиолддог л байж таарна. Тэд ч бас хэрхэхээ мэдэхгүй шаналж, бизнес нь бүтэлгүйтэж, өвчин зовлон, үхэл хагацалтай нүүр тулж зөндөө л зүйл үзсэн байдаг биз. Гэхдээ тэд өөрийгөө чөлөөлж, урагш гишгэж  чадсан байна.

Үхэл хагацал зэрэг том зүйлс биш, өдөр тутмын амьдралын аахар шаахар гэж хэлж болох зүдгүүрүүд л хүнийг илүү их ядраадаг гэж нэгэн алдартан хэлсэн байдаг. Нэг л хэвийн зүйлс байнга давтагдах, тэр л тойрогтоо эргэлдээд гарч чадахаа болихоос ч өөрийгөө чөлөөлөхгүй бол бүх зүйл мухардмал мэт, олон зүйлээс хоцорсон мэт санагдах болно. Тэр зүйлсээ давтан хийх зайлшгүй шаардлагатай байлаа ч өөр сонирхолтой зүйл, сайхан номоор, эерэг шинэ танилууд, дасгал хөдөлгөөн гээд олон зүйлээр амьдралаа илүү баялаг болгоход бага ч болов өөрчлөгдөж байдаг нь ёс. 

Сониуч байх, юмсаас сайныг сайхныг олж харах л амьдралыг илүү учир утгатай болгодог. Хэзээ ч хийж байгаагүй зүйлсийг туршиж үзэх, сэтгэлийн чинь гүнд хадгалаатай байдаг хүсэл мөрөөдөл рүүгээ дөхөх… Хүний амьдрал урт юм шиг атлаа дэндүү богино шүү дээ.

Би өөрийгөө чөлөөлж сурсан. Хичнээн амар болсон гээч... Энэ үг шууд л сэтгэлд туссан учир өөрийгөө чөлөөлөхийг хичээсээр яваа. Та ч бас эргэцүүлээд үзээрэй. Сэтгэлгээгээ өөрчлөх хамгийн хэцүү ч сэтгэлд чинь байгаа хэрэгтэй хэрэггүй ачаагаа хөнгөлөөд өөрийгөө чөлөөлөөрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 59 минутын өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 1 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 20 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 23 цагийн өмнө
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ Өчигдөр
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ 2025/12/05
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР … 2025/12/05
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23