СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.08-12.14/

Admin
6 цагийн өмнө

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой өнгөрсөн долоо хоногт /2025.12.08-2025.12.14/ өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна.

ЕРӨНХИЙ САЙД НҮБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙН ТАЛААР ЯРИЛЦАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзах үеэрээ COP 17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцжээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулахад бүх талын тус дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа онцлон хэлж, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, ажлын байр бий болгох, эрчим хүчний болон цахим шилжилтийн чиглэлээр дэмжиж ажиллахад ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн юм.

COP17-ЫН БЭЛТГЭЛ АЖИЛ, ДЭВШҮҮЛСЭН САНААЧИЛГАА UNEA-Д ТАНИЛЦУУЛАВ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотноо болсон НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн 7 дугаар чуулганд Монгол Улсын бодлого, COP17 бага хурлын бэлтгэл ажлыг танилцууллаа.

Монгол Улс COP 17-г зохион байгуулагчийн хувьд уур амьсгал, биологийн олон янз байдал болон газрын асуудлын уялдаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ олон талт түншлэл, санхүүжилтийг өргөн хүрээнд дайчлан уламжлалт мал аж ахуй эрхлэгчид, эмэгтэйчүүд, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд зэрэг бүх талуудын оролцоог хангаж, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх асуудлын цөмд оруулна гэж тэрбээр мэдэгдсэн юм. Эдгээр бүх асуудлыг “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Газар-усны нэгдсэн менежмент, ба Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга”-ын хүрээнд тусгасныг мөн онцолсон.

Б.БАТБААТАР САЙДЫН ЗАРИМ УУЛЗАЛТ, ТОХИРСОН ЗҮЙЛ

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн 7 дугаар чуулганы үеэр түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд Б.Батбаатар сайд тэргүүтэй манай төлөөлөгчид онцгой анхаарал хандуулан ажилласан. Үүнээс заримыг онцолвол:

ОМАН УЛС СOP17-ЫН ҮЕЭР БЭЛЧЭЭР, УСНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИНЭ

Оманы Султант Улсын Байгаль орчны сайд бөгөөд тус Ассамблейн Ерөнхийлөгч Абдуллах бин Али Ал Амритай Б.Батбаатар сайд 2025 оны 12 дугаар сарын 9-нд уулзалт хийсэн. Уулзалтын дүнд Монгол, Оманы Байгаль орчны яамд хооронд ойрын хугацаанд байгуулахаар бэлтгэсэн Санамж бичгийн бодит хэрэгжилтийг эртнээс ханган COP17 бага хурлын үеэр олон улсад танилцуулахаар тогтжээ.  Ноён Абдуллах бин Али Ал Амри "Фижи Улсын Нади хотноо болсон Ази, номхон далайн байгаль орчны сайд нарын 6 дугаар форумын үеэр сайд тантай хийсэн уулзалт үр дүнтэй, онцлох уулзалт болсон. Энэ уулзалт хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан. Манай улс COP-17-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцох төлөвлөгөөтэй байна. COP17-ын үеэр Монголын Улсын дэвшүүлж буй бэлчээр болон усны асуудлаарх хоёр санаачилгыг дэмжиж ажиллана" гэсэн байна.

НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨРИЙН ЗАХИРАЛ COP17-Д БИЕЧЛЭН ОРОЛЦОЖ, БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ

Б.Батбаатар сайд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн Гүйцэтгэх захирал Ингрид Андерсонтой 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, санал солилцох үеэрээ COP17 бага хуралд биечлэн оролцохыг албан ёсоор урьжээ. Энэ үеэр Монгол Улс UNEP-тэй хамтран хэрэгжүүлсэн болон үргэлжилж буй ажил, төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг хамтдаа олон улсын түвшинд танилцуулах боломжтойг мөн дурдсан байна. 

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн зүгээс  Монгол Улсын Засгийн газарт бэлтгэл ажлыг хангахад бүхий л дэмжлэгээр ханган ажиллахаа илэрхийлээд Гүйцэтгэх захирал СOP17-д биечлэн оролцоно гэжээ. 

НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ИРЭХ 2 ДУГААР САРД УЛААНБААТАРТ АЖИЛЛАНА

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзаж, COP17 бага хурлыг хамтран зохион байгуулагчийн хувьд бэлтгэл ажил, ирэх жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцжээ.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадын 2026 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотод ажиллах үеэрээ хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар энэ үеэр ярилцсан байна.   

COP17 бага хурлаар Засгийн газруудын албан ёсоор хэлэлцэх зарим асуудлуудын бэлтгэл хангах, урьдчилсан хэлэлцээ болон зөвшилцөх уулзалтууд хэрэгтэй байгааг хоёр тал онцлоод 2026 онд саналын зөрүүтэй улс орнуудад анхаарал хандуулж ажиллахаар тохиролцжээ.

ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА, АЖ АХУЙН ТАНХИМ ТЭРГҮҮТЭЙ БҮХ ТҮНШҮҮД БЭЛТГЭЛ АЖЛЫГ ДЭМЖИЖ, ХАМТРАН АЖИЛЛАХАА МЭДЭГДЛЭЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 11-нд болсон “Тэсвэртэй байдлыг ахиулахын төлөө олон талт оролцоотой шийдэл” сэдэвт дээд түвшний уулзалтын үеэр COP17 бага хурлын хүрээнд манай улс дэвшүүлэхээр ажиллаж буй голлох төсөл, хөтөлбөр, санаачлагын талаар танилцуулжээ.

 Тэрбээр хувийн хэвшлийн оролцоо, инновац, технологи, түншлэлийн шинэ загварууд нь ган, цөлжилт, газрын доройтлын эсрэг дэлхийн хэмжээний хүчин чармайлтыг урагшлуулах чухал хөшүүрэг болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Арга хэмжээнд оролцсон Олон улсын худалдаа, аж ахуйн танхимаас эхлүүлэн бүх төлөөлөгч, түнш байгууллагууд Монгол Улсын Талуудын 17 дугаар хурлын бэлтгэл ажлыг дэмжиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭРТ COP17-ЫН ҮЕЭР АХИЦ ГАРГАХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

COP16-г хийсэн Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар “Гангийн асуудлаарх албан бус дээд хэмжээний уулзалт”-ыг НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы хүрээнд зохион байгуулсан юм.

Арга хэмжээнд оролцсон 80 орчим улсын сайд, дэд сайд нар 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах COP17 бага хурлыг уг асуудлаар ахиц гаргах, түүхэн шийдвэр гаргах боломж гэж үзэж байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотноо цуглан шийдвэр гаргах, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдсэн байна.

Б.Батбаатар сайд энэ үеэр манай Засгийн газраас ган, цөлжилт, газрын доройтлын чиглэлд баримталж буй тэргүүлэх зорилтуудыг танилцуулж, байр суурь зөрүүтэй улс орнуудын дунд уялдаа, урьдчилсан зөвшилцөл бий болгох яриа хэлэлцээнд идэвхтэй оролцохоо нотлон мэдэгджээ. Мөн COP17-г бүх талын оролцоог хангаж, бодит үр дүнтэй, дэлхий нийтэд ач холбогдолтой шийдвэрүүдэд хүрэх зорилготойгоор Монгол Улс бэлтгэл ажлаа эрчимжүүлж буйг онцолсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВД ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 404485 Д… 5 цагийн өмнө
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.08-1… 6 цагийн өмнө
MISS UNIVERSE 2025 ТИТМИЙН ЭЗЭН ФАТИМО БОШИЙГ ЭХ ОРОНД НЬ 500 МЯНГАН Х… 8 цагийн өмнө
COP17: ЦӨЛЖИЛТИЙН 87 ХУВЬ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛДАГ 10 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 11 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 13.9 ХУВИАР ӨСЖЭЭ 12 цагийн өмнө
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР ЦАС ОРНО 12 цагийн өмнө
АРВАН ЕСӨН ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, 21 ЭЛЧИН САЙДЫГ ТОМИЛОХ АСУУДЛА… Өчигдөр
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛ УРТЫН ДУУ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ТАТДАГ ГАЙХАЛТАЙ УВДИСТАЙ У… Өчигдөр
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГААР ЦЭНДЖАВЫН БОРХҮ… Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ… Өчигдөр
ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХӨВГҮҮДИЙН 255 НЬ УЛСЫН АВАРГА ХАНГАЙ, 157 НЬ УЛСЫН А… Өчигдөр
О.НАРАНЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО Өчигдөр
БОГД ЗОНХОВЫН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2025/12/14
УВС, ХЯРГАС НУУР ОРЧМООР ЦАС ХЯЛМААЛНА 2025/12/14
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2025/12/13
ХАЙРЛУУЛАХ УУ...? 2025/12/13
ВЕНЕСУЭЛИЙН МИСС MISS CHARM-2025-ЫН ЯЛАГЧ БОЛОВ 2025/12/13
МИАТ ПУКЕТ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ЗАРЛАЛАА 2025/12/13
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ХҮЙТЭН 2025/12/13
Их Уншсан
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 2025/12/08
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТЭТГЭВЭРТ ГАРАХАД 36 САР ХҮРТЭЛХ ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ … 2025/12/04
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
COP17: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВ… 2025/12/03
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? 2025/12/06
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 2025/12/08
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 2025/12/08
В.ПУТИН: ОРОС ЕВРОПТОЙ ДАЙТАХ БОДОЛГҮЙ БАЙГАА. ГЭХДЭЭ ТЭД ЭХЭЛБЭЛ БИД … 2025/12/03
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
ХАЙРЛУУЛАХ УУ...? 2025/12/13