ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТЭТГЭВЭРТ ГАРАХАД 36 САР ХҮРТЭЛХ ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ ТЭТГЭМЖ ОЛГОХ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ


Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын цалингийн тэтгэмж нь Үндсэн хууль зөрчөөгүй гэх дүгнэлтийг Цэц гаргажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат өөрийн цахим хаягтаа бичсэн байна. 

С.Эрдэнэбат "Чухал асуудал нэг мөр шийдвэрлэгдлээ...

Өнөөдөр Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн хурлаар Төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажилласны төлөө, тэтгэвэрт гарахад олгодог 36 сар хүртэлх үндсэн цалингийн тэтгэмж олгох Төрийн албаны тухай хуулийн 60.1 дэх заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэлээ.

Уг маргаанд УИХ-аа төлөөлөн УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын хамт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон баримт, судалгаа, тайлбар мэдээлэл бэлтгэн ажиллаж, цэцийн дунд суудлын хуралд биeчлэн оролцож ажиллалаа.
Уг асуудал өмнө нь олон удаа яригдаж байсан бөгөөд ийнхүү хууль эрхзүйн хувьд эцэслэн шийдвэрлэгдэж байна.

Харин олон жил ажилласан ч тэтгэвэртээ гарч чадаагүй тэтгэмж авч чадахгүй тодорхой хүндэтгэх, харгалзан үзэх шалтгаантай төрийн албан хаагчдад ажилласан жилээс хамааруулан итгэлцүүр аргачлалаар олгох зохицуулалтыг холбогдох хууль журмыг боловсронгуй болгох нь зүйтэй гэдгийг онцлон Цэц тэмдэглэсэн.

Дээрх олон мянган хүний эрх ашгийг хөндсөн үр дагавар өндөртэй асуудлыг хамгаалж шийдвэрлэхэд хамтран ажилласан УИХ гишүүн Б.Баярбаатар, УИХ ын тамгын газрын хуульчид, Ахлах зөвлөх Г.Агар-Эрдэнэ нарт тусгайлан талархал илэрхийлж байна." гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЧИНГИС ХААН ОДОНТ С.НАРАНГЭРЭЛД ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭ… 4 цагийн өмнө
ЦЭЦ ХАМТЫН БҮТЭЭЛИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТТАЙ МАРГААНЫГ ШИЙДНЭ 4 цагийн өмнө
ОНГОЦНЫ ТАСАЛБАР ЦАХИМААР ЗАХИАЛААД ЗАЛИЛУУЛЖЭЭ 7 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА 8 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ХҮН СОЛЬСНООР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ, ТОГТОЛЦООГООР НЬ ЭРГЭ… Өчигдөр
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ МӨНГӨН ХЭЛБЭРЭЭР ОРЛУУЛАН ХААХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭ… Өчигдөр
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 10.8 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 13.6 ХУВИАР ӨСЖЭ… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 10-12 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛ… Өчигдөр
Б.ХУРЦЫГ АН-ЫН УДИРДЛАГЫН ТҮВШИНД АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ, О.ЦОГТ… 2026/01/13
УВС НУУРЫН ХОТГОР, АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ,… 2026/01/13
ХУВАНЦАРГҮЙ-COP17: “ХУВАНЦАР БА ЭРҮҮЛ МЭНД ХУВАНЦАР ЕРТӨНЦИЙН ДАЛД ӨРТ… 2026/01/12
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.05-0… 2026/01/12
ҮНДСЭН ХУУЛИЙГ БРАЙЛЬ ҮСГЭЭР ХЭВЛЭЖЭЭ 2026/01/12
ОНЫ ЭХНИЙ 12 ХОНОГТ ЭХЭМҮТ-Д 217 ХҮҮХЭД МЭНДЭЛЖ, ИХЭР ТӨРӨЛТ 3 БҮРТГЭГ… 2026/01/12
ДАРХАДЫН ХОТГОР, ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА ШУУРНА 2026/01/12
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 8-10 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 2026/01/11
ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН ӨВЛИЙН ИХ НААДАМ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛНО 2026/01/10
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/01/10
ЗҮҮН АЙМГУУДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/01/10
Их Уншсан
2026 ОНЫ ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ, ХҮСЭЛ БИЕЛЭХ ЖИЛ 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ДОТООД ЦЭЦЭГЛЭЛТ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЖИЛ 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ ЖИЛ 2026/01/01
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/01/10
2026 ОНЫ ЗУРХАЙ- МЭЛХИЙН ХУВЬД ДОТООД АМАР АМГАЛАН ГОЛ ЭХ БУЛАГ НЬ БОЛ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ –ЗАГАСНЫ ХУВЬД ӨӨРИЙН ХҮЧТЭЙ ХОЛБОГДОН ӨӨРЧЛӨГДӨХ ӨСӨЛ… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХАН ХҮЧЭЭ ДЭМИЙ ТАРАМДАЛГҮЙ, ИРЭЭДҮЙН АМЖИЛ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭ БОЛОМЖ, ХҮЧЭЭ … 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ-ОХИНЫХНЫ ДОТООД ЦЭГЦРЭЛТ, СТРАТЕГИЙН ӨСӨЛТ, ТАЙВАН ИТГ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ДОТООД ТЭНЦВЭР, ИТГЭЛТЭЙ АЛХМЫН … 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- НУМЫНХНЫ ХУВЬД ТӨЛӨВЛӨЛТ, САХИЛГА БАТ, БҮХНИЙГ ЦЭГЦЭД… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ-ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ДОТООД ХҮЧЭЭ ДАЙЧЛАХ, СОРИЛТ, ӨӨРЧ… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- ХУМХЫНХНЫ ДОТООД ШИНЭЧЛЭЛ, БОЛОМЖОО ТЭЛЭХ, БИЕ ДААСАН… 2026/01/02
Б.ХУРЦЫГ АН-ЫН УДИРДЛАГЫН ТҮВШИНД АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ, О.ЦОГТ… 2026/01/13
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ХОВД АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЖ, 20 САЯ ТӨГРӨГӨ… 2026/01/09