Ой тогтоолтын Дэлхийн Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн”- д 15 орны улсын 169 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Манай улсын тамирчин Олон улсын Их Мастер О.Наранзул 8225 оноогоор Өсвөрийн Дэлхийн Аваргын цомыг хүртэн нийлбэр дүнгээр насанд хүрэгчдийг ялж 2025 оны Дэлхийн аварга, 10 сая төгрөгийн эзэн боллоо.
Тэрбээр
Монгол Улсаас нийлбэр дүнгээр дэлхийн аварга болж буй 4 дэх тамирчин болж түүхэнд нэрээ үлдээв. Ийнхүү О.Наранзул Оюуны Спортын хүрч болох бүхий л өндөрлөгт хүрлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна