БОГД ЗОНХОВЫН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Admin
6 цагийн өмнө

Богд Зонховын их дүйчэн буюу Зулын 25-ны дүйчэн өдөр өнөөдөр /2025.12.14/ тохиож байна. 

Бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны "Алтан унжлага" хэмээх гал тахиа жилийн  өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлжээ. Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн өвлийн эхэн сарын 25-ны үдэш таалал төгссөн гэдэг. Түүнээс хойш энэ өдрийг "Зулын 25" хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчэн өдөр болгосон байна.

Эртнээс уламжлан тэмдэглэж ирсэн энэхүү онцгой өдөр хийд оронд ном уншлага өргөн дэлгэр эхэлж, сүсэгтэн олон зул өргөн өглөг буяндаа шамдан оролцдог билээ.

Энэхүү өдөр нь Манзушир бурхны хувилгаан хэмээн алдаршсан Богд Зонхова ламын дүйчэн өдрийг дурсан хүндэтгэх онцгой өдөр юм. Манзушир бурхан бол билиг оюуны бэлгэ тэмдэг бөгөөд амьтны тусын тулд хүний дүрээр бууж мэндэлсэн нь Богд Зонхова лам хэмээн үздэг.

Мөн оюун ухааныг хөгжүүлж, билиг төгөлдөр болохын бэлгэдэл болгон зул өргөдөг уламжлалтай. Зулын гэрэл харанхуйг арилган гийгүүлдэгтэй адил бэлгэшээж, мунхагийн харанхуйг тайлж, оюуны гэгээ, ухааны гэрлийг дэлгэрүүлэхийг ерөөж зул өргөдөг нь энэхүү өдрийн гүн утга юм.

Энэ өдөр зул өргөн, цагаан хоол идэж, маани мэгзэм уншин залбирдаг. Уншсан нэг маани түм болж, нэг зул мянга болон арвижин бие, хэл, сэтгэл ариусан их буян хурдаг хэмээн үздэг.

Дэд хамба, гавж С.Гантөмөр лам хуврагууд, сүсэгтэн олонд нэг өдрийн тэтгэн ариусгахуй буюу тэгчэн сожинг өглөө 7 цагт хүртээсэн байна. 

Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гавж Д.Нямсамбуу олон нийтэд зориулсан “Санамсарын бясалгал"  хичээлийг айлдана. Орчин цагийн амьдралын хэмнэл дунд сэтгэлээ төвлөрүүлж, ухаарал, анхаарлаа төгөлдөржүүлэх онцгой боломж бүрдэх Санамсарын бясалгал хичээл Батцагаан цогчэн дуганд 16- 17 цагт болно.  

Гэрэлт зул өргөх ёслол Жанрайсиг шүтээний өмнөх талбайд  19 цагт болно. 

Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийд жил бүрийн Богд Зонховын дүйчэн буюу Зулын 25-нд Сандуйн чого, Богд ламын чого хурал номын зан үйлийн төгсгөлд Очирдара шүтээн, арван зүгийн 3 цагийн бурхан, Ядам, Сахиус, Баатар дагинас, гурван эрдэнэ бүгдэд эх болсон хамаг амьтныг даатган Энх тайвны мандал өргөдөг билээ. Энх тайвны мандал Очирдара дуганы өмнө 20 цагт өргөнө. 

Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд Зулын 25 - ны дүйчэн өдрийн бэлтгэл ажлыг дүүргэж, өчигдөр /2025.12.13/ их цэвэрлэгээ хийжээ. 

Хийд орон, дуган сүм цэвэрлэхийн тус эрдэм

Будда багш хийд орон, дуган сүм болон өөрийн ойр орчныг цэвэрлэх нь таван их тус эрдэмтэй хэмээн айлджээ. Үүнд: — Өөрийн сэтгэл ариусна — Бусдын сэтгэл ариусна — Тэнгэрүүд баясна — Зүс царай сайжрахын үйлийг хураана — Хойд төрөлдөө сайн заяанд төрнө

Цэвэрлэгээ хийхдээ “тоосыг арилгая, хирийг арилгая” хэмээн айлдан, гадаад хир тоосыг бус өөрийн сэтгэлийн хир болох шунал, уур, мунхгийг ариусгаж байна хэмээн бясалгавал эдгээр тус эрдэм бүрдэнэ.

Иймд ойр орчноо цэвэрлэн ариутгах нь дээдийн номтой нийцэх бөгөөд энэ насандаа эрүүл мэндээ хамгаалах, байгал орчинтой зөв зохистой харьцахын үндэс болж, хойд насандаа ч үлэмж их тус буян хураахын үйл болой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОГД ЗОНХОВЫН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 6 цагийн өмнө
УВС, ХЯРГАС НУУР ОРЧМООР ЦАС ХЯЛМААЛНА 8 цагийн өмнө
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 23 цагийн өмнө
ХАЙРЛУУЛАХ УУ...? Өчигдөр
ВЕНЕСУЭЛИЙН МИСС MISS CHARM-2025-ЫН ЯЛАГЧ БОЛОВ Өчигдөр
МИАТ ПУКЕТ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ЗАРЛАЛАА Өчигдөр
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
COP17: ДУУ ЧИМЭЭНИЙ 25 ХУВИЙГ МОД ӨӨРТӨӨ ШИНГЭЭДЭГ 2025/12/12
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДЖЭЭ 2025/12/12
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2025/12/12
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 2025/12/11
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… 2025/12/11
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … 2025/12/11
СОЁЛТОЙ ХАКЕР 2025/12/11
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… 2025/12/11
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… 2025/12/11
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2025/12/11
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО 2025/12/10
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07