Netflix "Physical Asia" алдарт цувралынхаа араас "Physical: Welcome To Mongolia" хэмээх шинэ реалити шоу гаргахаа албан ёсоор зарласан. Энэхүү шоунд БНСУ-ын багийн ахлагч Ким Дун Хён, оролцогч Амотти, Монголын багийн ахлагч, Улсын арслан Б.Орхонбаяр, циркчин Э.Лхагва-Очир нар "гол дүр" байхаас "тусгай зочин" оролцоно гэж Netflix онцолсон.

Тэр нь хэн бэ? Австралийн багийн ахлагч Эдди Уйльямс гэдэг нь тодорхой болж байх шиг байна.
"Single's Internо" шоуны дөрөвдүгээр улирлын од, БНСУ-ын жүжигчин Жан Тео мөн "Physical: Welcome To Mongolia" шоунд оролцохоор манай улсад ирээд байгаа.
Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоуны оролцогч, дуучин Namone буюу М.Намуун Эдди Уйльямс, Жан Тео нарын хамт авахуулсан зургуудаа өөрийн цахим хаягтаа оруулжээ.



Австралийн багийн ахлагч хөгжилтэй, хүчтэй Эдди "Physical: Welcome To Mongolia" нэвтрүүлгийг бэлтгэх үеэр Монголд ирсэн нь жирийн хэрэг биш болов уу. Тусгай зочин нь тэр байж таарна гэдгийг эдгээр зургууд "нотолж" байгаа байх гэж найдна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна