SILK WAY STAR уралдааны ялагч Ж.Мишээл өнөөдөр /2025.12.15/ хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ монгол уртын дууны талаар онцлон ярьсан юм.
Ж.Мишээл "Монгол уртын дуу маань хүний сэтгэлийг татдаг увдистай маш гайхалтай урлаг учир уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэдгээ мэдэж байсан. Тэмцээний үеэр хүмүүс уртын дуу дуулж эхлэх үед маш их гайхширч байгаа харц шууд харагддаг. Хэрвээ финалын шатанд үлдвэл маш гоё уртын дууны элементтэй, Монгол агаарыг үнэртүүлсэн дууг заавал дуулна гэж бодож байсан. Зорилгодоо хүрээд дуугаа зохиогоод финалын шатанд дуулаад Гранпри шагнал авсан. Дэлхий даяар оршин суугаа монголчууд маань, Казахстаны ард түмэн маань намайг маш их дэмжсэн. Яг өөрсдийн ахан дүүс гэж боддог шигээ намайг маш их хайрлаж дэмжсэнд их баяртай байгаа." гэсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна