В.ПУТИН: ОРОС ЕВРОПТОЙ ДАЙТАХ БОДОЛГҮЙ БАЙГАА. ГЭХДЭЭ ТЭД ЭХЭЛБЭЛ БИД БЭЛЭН


ОХУ, АНУ-ын хэлэлцээр ахиц дэвшилгүй дууссан бөгөөд В.В.Путин ОХУ Европтой дайн хийхэд бэлэн гэж мэдэгдлээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Европын эрх баригчдыг энх тайвныг сүйтгэж байна гэж буруутгаж байгаа тул Трампын элч Виткоффтой хийсэн яриа хэлэлцээний дараа Украины хямралыг шийдвэрлэхэд ахиц гараагүй гэж түүний ахлах туслах Ушаков хэлжээ.

ОХУ, АНУ-ын хэлэлцээрийн үеэр Украины асуудлаар ахиц дэвшил гарсангүй гэж Юрий Ушаков ОХУ-ын Ерөнхийлөгч Европтой дайн хийхэд бэлэн гэж мэдэгдсэнээс хойш хэдэн цагийн дараа хэлсэн байна. 

Ушаков Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Трампын элч Стив Виткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер нартай таван цаг үргэлжилсэн уулзалтын дараа хоёр тал Украины хямралыг шийдвэрлэх талаар тохиролцоонд хүрээгүй, хийх ажил их байна гэж мэдэгджээ.

Уулзалтыг "маш ашигтай,  бүтээлч, мэдээлэл сайтай" гэж Ушаков хэлсэн ч хоёр тал үндсэн асуудлууд, тэр дундаа Орос, Украины хооронд байгуулах энхийн хэлэлцээрийн нутаг дэвсгэрийн хяналтын асуудлын талаар тохиролцоонд хүрч чадаагүй гэв.

Ушаков АНУ-ын талаас танилцуулсан энхийн төлөвлөгөөний талаар "Бид АНУ-ын  тодорхой саналуудыг хэлэлцээгүй, харин эдгээр баримт бичигт тусгасан зүйлийн мөн чанарыг хэлэлцсэн" гэжээ. "Бид зарим зүйлтэй санал нийлж болох юм. Ерөнхийлөгч ч гэсэн хэд хэдэн саналд шүүмжлэлтэй, тэр байтугай сөрөг хандлагатай байгаагаа нуугаагүй” гэж хэлсэн байна.

Хэлэлцээрийн зарим асуудлыг ил болгож ярихгүй гэж Ушаков хэлээд Трамп, Путин хоёрын хооронд дахин дээд хэмжээний уулзалт ойрын үед хийхгүй гэж мэдэгдэв.

Виткофф, Кушнер нар Кремльд хэлэлцээ хийхээр хүрэлцэн ирэх үеэр Путин Европын гүрнүүдийг буруутгаж, тэд Украин дахь энх тайвныг эвдэн сүйтгэж байна, дайныг зогсоох тухай "Европын шаардлага"-ыг "Орос хүлээж авах боломжгүй мэдэгдсэн юм.

"Европ АНУ-ын засаг захиргаанд Украины асуудлаар энх тайван тогтооход саад болж байна" гэж Путин хэлээд "Орос Европтой дайтах бодолгүй байгаа, гэхдээ Европ эхэлбэл бид яг одоо бэлэн байна" гэжээ.

Путин Европын чухам ямар шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаараа тодорхой зүйл дурдаагүй ч "Тэд дайны талд байна" гэж хэлсэн юм.

Виткофф энэ жил Москвад зургаа дахь удаагаа айлчилж буй бөгөөд Оросын өндөр албан тушаалтны саналаар боловсруулсан АНУ-ын энхийн саналын шинэчилсэн хувилбарыг Путинд танилцуулж, улмаар Украйныг зөвшөөрүүлэхийн тулд дахин шинэчилжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ аливаа буултыг хүлээн авахад бэлэн гэдэгт ихээхэн эргэлзсэн хэвээр байгаагаа онцолсон юм. 

ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын дараа Зеленский Виткофф, Кушнер нартай Европт уулзах төлөвтэй байна гэж АНУ-ын хэд хэдэн хэвлэлд мэдээлсэн байна.

Трампын хоёр холбоотон өнгөрсөн мягмар гарагт Украйны албаны хүмүүстэй Флорида мужид уулзаж, Москвад таалагдсан 28 зүйл бүхий энхийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах талаар ярилцсаны дараа ОХУ-д хүрэлцэн ирсэн юм.

Зеленский анхны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахад Европын гүрнүүдийн дэмжлэгийг авах дипломат оролдлого хийж, саналын шинэчилсэн хувилбар нь "сайн харагдаж байна" гэсэн хэдий ч "хараахан дуусаагүй" гэж онцолжээ.

Зеленский 28 зүйл бүхий төлөвлөгөөн дэх Украиныг одоогийн хяналтад байгаа зүүн хэсгийн газар нутгаасаа татгалзах, зэвсэгт хүчнийхээ хэмжээнд хязгаар тогтоохыг шаардсан заалтуудыг эсэргүүцэж байгаа юм. Тэрбээр цаашдаа Оросын түрэмгийллээс урьдчилан сэргийлэхийн тулд баруунаас тодорхой, хэрэгжүүлэх боломжтой аюулгүй байдлын баталгааг шаардаж буй. 

Путин өөрийнх нь хувьд зөвхөн АНУ-ын анхны санал л цаашдын яриа хэлэлцээний үндэс болж чадна, гэхдээ томоохон засвар хийх шаардлагатай гэж мэдэгдсэн. 

Сүүлийн долоо хоногт АНУ-ын энх тайвны төлөвлөгөөнд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулж, ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа хэдий ч ОХУ, Украйны саналын зөрүү арилгахад хэцүү хэвээр байгаа. 

Трамп мягмар гарагт болсон Засгийн газрын хуралдаан дээр хэлсэн үгэндээ Украины дайн бол "эмх замбараагүй байдал" бөгөөд шийдвэрлэхэд хялбар нөхцөл байдал биш гэжээ.

Путины хэлсэн үг Вашингтон болон Европын орнуудын хооронд хагарал үүсгэх зорилготой гэж зарим хүн үзэж байна. Европын албан тушаалтнууд АНУ-ын анхны төлөвлөгөөг эсэргүүцэн тодорхой амжилтад хүрсэн ч Вашингтон тэдний санаа зовнилыг хэр зэрэг хэмжээнд авч үзэж буй нь тодорхойгүй хэвээр байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэлцээрийн өмнө  Путин, Виткофф нар Вашингтон, Киев хоёрын хооронд саяхан тохиролцсон "ойлголцол"-ын талаар ярилцах бөгөөд ОХУ яриа хэлэлцээрт бэлэн  хэвээр байгаа ч "тусгай ажиллагааныхаа" зорилгод хүрэхийг шаардах болно гэж байсан билээ. Эдгээр зорилтууд нь Украины бүрэн эрхт байдлыг эрс алдагдуулж магадгүй бөгөөд зэвсэгт хүчнийхээ тоог эрс цөөрүүлэх, барууны цэргийн тусламжийг хориглох, улс төрийн тусгаар тогтнолыг хязгаарлах, тус улсын зүүн хэсэгт Украины хяналтад байгаа газар нутгийг шилжүүлэх зэрэг өргөн хүрээтэй шаардлагууд юм.

Москвад АНУ-ын төлөөлөгчидтэй хийх хэлэлцээний өмнөхөн Путин Оросын арми Украины стратегийн ач холбогдолтой Покровск хотыг хяналтдаа авсан гэж мэдэгдсэнийг Украйн няцаасан. Гэхдээ Украины шинжээчид болон цэргийн блогчид Орос одоо Покровск хотын ихэнх хэсгийг эзэмшиж байгааг хүлээн зөвшөөрч, байлдааны талбарын газрын зурагт цэргүүдээ хяналтдаа байлгаж байгааг харуулсан байна. 

Фронт дахь сүүлийн үеийн ололт амжилтад сэтгэл хангалуун байсан Путин сүүлийн хэдэн долоо хоногт Оросын арми энхийн хэлэлцээр гацвал тулалдаанд бэлэн байгаагаа илэрхийлж, түүний хүчнүүд довтолгоогоо үргэлжлүүлсээр байгааг дахин онцолжээ.

Сүүлийн өдрүүдэд Киев Хар тэнгис дэх Оросын сүүдрийн флотын хэд хэдэн хөлөг онгоцонд цохилт өгсний дараа В.Путин Украины боомт, усан онгоцны эсрэг хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн юм.

"Путины дуртай сонин" гэж нэрлэгддэг "Комсомольская правда"-д Ерөнхийлөгчийн хэлсэн үг "Украины улам олон газар нутаг бидний мэдэлд орж байгаа бөгөөд дараагийн удаад Оросын хийх алхам илүү хатуу байж магадгүй." гэж бичсэн байна.

Уг сонинд сүүлийн хэлэлцээг Киев бууж өгөхөөс татгалзсанаар мухардалд орсон гэжээ. "АНУ сүүлийн 10 хоногт Украинд шахалт үзүүлэхийг гурав дахь удаагаа оролдсон ч Вашингтон дахин бүтэлгүйтлээ" гэсэн байна.

.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 17 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 18 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10