COP17: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулна. 

Энэхүү зөвлөлдөх уулзалт нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бодлого, төлөвлөлт, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, 2026 оны ажлын төлөвлөгөөг сүлжээний түвшинд шинэ шатанд гаргах үндсэн зорилготой. 

Уулзалтад  Сангийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, Төсөл, хөтөлбөр, олон улсын байгууллага Байгаль орчны харьяа байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд оролцож байна.

Ерөнхий зохион байгуулагчаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, хамтран зохион байгуулагч нь Монголын Байгалийн Өв Сан, Германы KfW банкны “BACCP” төсөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, Ханнс Зайделийн сан, The Nature Conservancy (TNC) ажиллаж байгаа юм. 

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувь буюу 32.5 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулж, нэгдсэн сүлжээг бүрдүүлээд байна. Нийт нутаг дэвсгэрийн 15 орчим хувийг буюу 24.3 сая гаруй га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулжээ. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 7.2 сая га талбай буюу 50 хувь, ойн сангийн 40 хувь нь хамрагджээ.
Улсын тусгай хамгаалалттай нутгийг хуулиар тогтоосон дөрвөн ангиллаар авч үзвэл дархан цаазат газар 23, байгалийн цогцолборт газар 37, байгалийн нөөц газар 47, дурсгалт газар 13 байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааллын менежментийг тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар хариуцаж, улсын төсвөөс санхүүждэг 35, төр, хувийн хэвшлийн хүрээнд 7, нийт 42 хамгаалалтын захиргаа ажиллаж байна.

Цаашид экологийн хувьд чухал ач холбогдолтой 21 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар мэргэжлийн байгууллагатай хамтран хийсэн судалгаанд үндэслэн тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлж, 2030 он гэхэд 30 хувьд хүргэж цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 51.4 хувь, ойн сан бүхий газрын 40.3 хувь нь хамгаалахаар төлөвлөж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 5 цагийн өмнө
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 5 цагийн өмнө
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… Өчигдөр
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… Өчигдөр
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… Өчигдөр
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … Өчигдөр
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… Өчигдөр
НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО Өчигдөр
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ ТӨРИЙН СҮР ХҮЧ, ХУУЛЬ ЁСНЫ БАТАЛГАА НЬ ЦАГДАА, ДО… 2026/07/18
БАРУУН, ГОВИЙН АЙМГУУДЫН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БО… 2026/07/18
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ГОВИЙН БҮС НУТГИЙН ЗҮҮ… 2026/07/17
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.БАДАМЦЭЦЭГ ӨӨРТЭЙ НЬ ХОЛБООТОЙ НЬ ЗАРИМ МЭДЭЭЛ… 2026/07/16
УВС НУУРЫН ХОТГОР, АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОР… 2026/07/16
Б.ОРХОНБАЯР: МИНИЙ ГЭР БҮЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ… 2026/07/15
ГЭМТЛИЙНХЭН ДОЛДУГААР САРЫН 14-НД БҮРЭН АЖИЛЛАЖ, ҮЗЛЭГ, БООЛТ, МЭС ЗАС… 2026/07/15
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ТЭРЭЛЖ ГОЛЫН ХӨНДИЙГӨ… 2026/07/15
ДАЯН АВАРГА Б.ОРХОНБАЯРЫГ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ, LEXUS 600 АВТОМАШИНААР МЯ… 2026/07/13
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
Их Уншсан
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 2026/07/08
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 2026/07/08
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
МИАТ КОМПАНИ ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ 2026/07/07
ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬД САЙН ДУРЫН БАЙХ, АВЛАГАГҮЙ БАЙХ ЗАРЧМУУДЫГ … 2026/07/08