Токио Их дуулга-2025 тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанд ОУХМ О.Уранбаяр Японы бөх Танака Юүдайг ялж, хүрэл медаль хүртлээ.

О.Уранбаяр нь "Улаанбаатар-2025" Их дуулга тэмцээний аварга, "Парис-2023" Их дуулгын хүрэл медальтай бөгөөд Их дуулгаас нэг алт, 2 хүрэл медальтай болж байна.

Ийнхүү Токио Их дуулга-2025 тэмцээнээс манай тамирчид нэг хүрэл медаль хүртэж, тавдугаар байрт 1, долдугаар байрт 4 тамирчин орсноор 41 орноос 8-д эрэмбэлэгдлээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна