MISS UNIVERSE 2025 ТИТМИЙН ЭЗЭН ФАТИМО БОШИЙГ ЭХ ОРОНД НЬ 500 МЯНГАН ХҮН УГТАЖ, ГУДАМЖ ДҮҮРГЭЛЭЭ


Miss Universe -2025 тэмцээний ялагч Фатима Бошийг эх орондоо 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр очиход нь төрөлх Мексикийн Табаско мужид 500 гаруй мянган хүн баяр хүргэн угтаж, гудамж дүүргэжээ.

Фатима Бош Фернандес 2000 оны 5 дугаар сарын 19-нд Табаско мужийн Вильяхермоса хотод төрсөн. Зургаан настайдаа дислекси буюу олон анхаарал хомсдолын хэт идэвхжилийн эмгэг (ADHD)-тэй гэж оношлогдож, сурахад нь сөргөөр нөлөөлсөн ч тууштай хичээж, боломжоо ашиглаж чадсан Фатимаг багаас нь мэдэх нутгийнхан нь хүүхэд хөгшидгүй баярлан угтсаныг хэвлэлүүд мэдээлж байна. Арван зургаан настайгаасаа эхлэн 9 жилийн турш хорт хавдраар шаналж буй хүүхдүүдэд тусалж, сайн дурын ажил хийж,  Табаскогийн Хорт хавдрын төвд зориулж Зул сарын баярын тоглоом цуглуулах аян зохион байгуулдаг Фатимаг нутгийнхан нь ийнхүү угтах нь ч аргагүй юм. Тэрбээр мөн байгаль орчин, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар хүмүүнлэгийн болон мэдээллийн ажил зохион байгуулж, цагаачдад дэмжлэг үзүүлдэг.

Фатима Miss Universe-ийн титэм хүртсэнийхээ дараа нэгэн уулзалт дээр “Би төрөлхийн дислекси, анхаарал дутмагшлын хэт идэвхжлийн эмгэгтэй төрсөн. Эцэг эхийгээ галзууруулж ч мэдэх өвчтэй гэсэн үг.

Дислекси гэдэг нь сургуульд орсон харь хүнтэй л адил. Чи юу ч ойлгохгүй, эцэг эх чинь хичнээн их хичээл зүтгэл гаргаж, олон багш нар өдөрт хэдэн удаа хичээл заасан ч тархи чинь "Зүрх минь, уучлаарай. Өнөөдөр ажиллахгүй байна" гэж хэлнэ гэсэн үг л дээ.  

Анхаарал дутмагшил  нь дэлхийн хамгийн ухаантай зүйлийг хэлсэн ч хажуугаар ялаа нисэн өнгөрөх төдийд л “Энэ ялаа хүүхэдтэй болов уу. Хосоосоо  салсан юм болов уу. Яагаад зүүн биш, баруун тал руугаа нисэж байгаа юм бол” гэж бодож эхэлдэг ээ гэсэн үг. 

Хэт идэвхжил гэж юу вэ? Та анзаарсан эсэхийг мэдэхгүй ч би зүгээр сууж чаддаггүй. Гэхдээ бага сургуульд байхад минь багш нар намайг захирлын өрөө рүү байнга явуулж, бас эрч хүчээ шавхахын тулд өдөржин юм угаах хэрэг ч гардаг байлаа.

Сургуульд намайг байнга гоочилдог байв.

-Ангийн хамгийн тэнэг нь хэн бэ?

-Чи Фатиматай хамт суухгүй гэж үү?

-Хэн юу ч мэддэггүй вэ?

-Хэн бүтэлгүйтэх вэ?

Эдгээр асуултад бүгд Фатима, Фатима, Фатима гэж хариулцгаана.

Харамсалтай нь мэдрэлийн эмгэгтэй төрсөн хүүхдүүдийг сургуулийн систем дэмждэггүй. Тэдний ур чадварыг хөгжүүлэхэд туслах шаардлагатай багаж хэрэгсэл байдаггүй. Тэгэхээр чи өөрийгөө хэнд ч хэрэггүй, бусдаас дор, дутуу гэж бодож өснө.

Байдал ийм байсан ч уучлаарай, ээж аав минь надаар бахархаасай гэж би хүссэн юм.

Энэ бол ярихад хэцүү сэдэв хэдий ч үүнийг засаж, өөрчлөх хэрэгтэй гэж би бодож байна. Тиймээс бид энэ талаар ярих шаардлагатай.

Хичээсээр зорилгодоо хүрсэн өдөр би өнгөрсөн рүү аялж, сурагч байсан тэр үе рүүгээ хуучин анги руугаа "очсон".

Би тэр өрөвдөм бяцхан охиныг маш чанга тэврээд түүнд "Бүх зүйл зүгээр болно. Хүрэх бүх зүйлээ чи мэдэхгүй. Бид хөгжих болно, даваад гарах болно” гэж хэлсэн. Амьд үлдэхийн тулд зүүсэн бүх багаа тайлж, жинхэнээсээ амьдрахад л болно.

Фатима АНУ руу 16 настайдаа нэг жил суралцахаар ганцаараа явсан нь англи хэлээ сайжруулах боломжийг олгосон юм. 17 настайдаа Табаскогийн мисс болсон Фатима Бош Мехико хотын Ибероамерикийн их сургуулийг мода, загварын дизайны чиглэлээр төгссөн, мөн Италийн Милан хотод дүрслэх урлагийн академид үргэлжлүүлэн суралцсан. Фатима ажилдаа хаягдал материалыг ашигладаг бөгөөд эко загвар бий болгохыг хичээдэг. 

Фатимагийн миссийн титэм хүртсэн зам ч дардан биш. Мексикийн миссээр шалгарахдаа эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд ердөө дөрвөн оролцогч л түүнд баяр хүргэж, харин үлдсэн охид “Халиско яллаа” хэмээн хашгирч, үзэгчид ч шоолж байсан гэдэг. Халиско мужаас тус тэмцээнд оролцсон Йоанна Гутьеррес титмийг авна гэж олон хүн бодож л дээ.

Фатима Miss Universe-г дэлхийн өнцөг булан бүрд анхаарахад хүргэсэн. 2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 130 орны мисүүд бүгд оролцсон шууд дамжуулалтын үеэр тус тэмцээний Гүйцэтгэх захирал Нават Ицарагрисил Фатима Бошийг ивээн тэтгэгчдийн уулзалтад ирээгүй хэмээн буруутгаж, камерын өмнө “тэнэг” гэж “доромжилж”, хариу тайлбарыг ч сонсолгүй хамгаалалтын ажилтнуудад тушаан танхимаас хүчээр гаргасан юм.  Фатимаг хөөж гаргахад Miss Universe-2024 тэмцээний ялагч Данийн Виктория Кьер Тейлвиг тэргүүтэй түүнийг дэмжсэн бусад миссүүд ч дагаж гарсан бөгөөд тэмцээн бүр үргэлжлэх эсэх болтлоо асуудал өрнөсөн. 

Miss Universe-2025 тэмцээний ялагчаар Фатима Бош шалгарсныг шүүмжилсэн хүмүүс ч цөөнгүй.  Гэхдээ тэр " Надад зорилго, хэлэх зүйл бий. Би бол зүгээр будаж, хувцасладаг хүүхэлдэй биш. Эрхийнхээ төлөө тэмцэж буй охидын дуу хоолой болж, үүний төлөө бүхнээ зориулна гэдгээ хэлэх гэж ирсэн юм" гэж мэдэгдсэн бөгөөд түүнийгээ ч хийсээр яваа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 39 минутын өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10