Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.2 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэдний 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй.
2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд нийт 1 сая 63 мянган хүүхэд суралцжээ.
Улсын хэмжээнд охидын хамгийн түгээмэл нэр Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин харин хөвгүүдийнх Тэмүүлэн, Ананд, Төгөлдөр, Билгүүн, Эрхэс байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна