Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.05.05/ байдлаар 1296 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эдгээрээс эдгэрсэн 868, гэрээр 147, эмнэлэгт 281 байгаа юм. Мөн сэжигтэй тохиолдол 16, хавьтал 11819 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна