COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?

Admin
1 цагийн өмнө

Цөлжилтийг бид хэрхэн зогсоох вэ? Байгаль орчноо хэрхэн хамгаалж, хадгалан авч үлдэх вэ? Бидэнд ямар боломж байна вэ? Уг нь шийдлийн гарц нээгдсэн. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны хомсдолын асуудлаа шийдвэрлэх, цаашид тогтвортой амьдарч, хөгжих сууриа бэхжүүлэх түүхэн боломж бидний өмнө нээгдээд байна. Энэ бол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улс эх орондоо зохион байгуулах болсон явдал.

Түүхэн боломж гэж тодотгосон учир юу вэ? НҮБ-д гишүүнээр элссэн бүх орны Засгийн газрууд хамтын хүчээр цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын асуудлаа шийдвэрлэх гэрээ хэлэлцээрийн талбар бол COP. 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд буюу үндсэндээ 12 хоног дэлхийн 190 гаруй орны 10 мянган хүн Монгол Улсаар, монголчуудаар амьсгална. Тэрчлэн монгол хүн бүр энэ хурлын зочид, оролцогчид. Газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад зориулах томоохон хөрөнгө оруулалтыг бид хамтдаа босгох боломж энэ өдрүүдэд нээгдэнэ.

Дэлхийн бусад оронтой харьцуулахад уур амьсгалын өөрчлөлт Монголд илүүтэй нөлөөлж байгаагаас экологийн доройтол, цөлжилт хэтдээ Монгол орны нийт газар нутгийг бараг бүхэлд нь хамрах хэмжээнд хүрч болзошгүй байгаа юм. Судалгаагаар, манай орны нийт газар нутгийн бараг 77 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртөж, усны хомсдол, бэлчээрийн талхагдал улам нэмэгдсээр байна.

Бид дэлхийн том гүрнүүд, олон улс оронтой харьцуулахад ердөө 3,6 саяуулаа. Иймдээ ч улс орондоо эзлэх байр суурь, үүрэг хариуцлагаараа бусдаас өөр. Үнэндээ бидний эдлэх эрхээс илүүтэй нийгмийн тогтвортой амьдрал, хүн төрөлхтөн оршин тогтнох, эсэх байгаль орчноо хамгаалахтай салшгүй холбоотой. Тэгвэл 3,6 сая хүний нэг болж төрсөн та, би, бид бүгд эцэг, эхээ хайрладаг шигээ байгаль орчноо хамгаалж, үр хойчдоо эрүүл дэлхийг үлдээх учиртай.

НҮБ-ын гишүүн 190 гаруй улс орон Монголд COP17 хурлыг зохион байгуулахыг сайшаан хүлээж авсан. Тууштай дэмжиж ажиллана гэдгээ НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн төлөөллүүд, төсөл, хөтөлбөрийн удирдагчид албан ёсоор мэдэгдсээр байна. Монгол Улс энэ итгэл, хүлээлгэсэн хариуцлага, боломжийг нэр төртэйгөөр гүйцэтгэх, эсэх дан ганц төр, засгийн ажил, зорилго биш. Монголоор овоглодог хэн бүхэнд хамаатай асуудал. Энэ бол зөвхөн байгаль орчныг хамгаалах асуудал биш, өнөө хийгээд ирээдүй хойчдоо тогтвортой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хөрөнгө оруулалт юм.

Байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн

COP17 Зохион байгуулах Үндэсний хороо



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШАТАХУУНЫ АСУУДАЛ УДАХГҮЙ ХЭВИЙН БОЛНО 45 минутын өмнө
COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ? 1 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГЫН 1, 2 ДУГААР БАЙРТ МОНГОЛ ХҮҮХДҮҮД ОРЖ, Н… 3 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 5 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВД ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 404485 Д… 23 цагийн өмнө
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.08-1… Өчигдөр
MISS UNIVERSE 2025 ТИТМИЙН ЭЗЭН ФАТИМО БОШИЙГ ЭХ ОРОНД НЬ 500 МЯНГАН Х… Өчигдөр
COP17: ЦӨЛЖИЛТИЙН 87 ХУВЬ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛДАГ Өчигдөр
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 11 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 13.9 ХУВИАР ӨСЖЭЭ Өчигдөр
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР ЦАС ОРНО Өчигдөр
АРВАН ЕСӨН ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, 21 ЭЛЧИН САЙДЫГ ТОМИЛОХ АСУУДЛА… Өчигдөр
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛ УРТЫН ДУУ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ТАТДАГ ГАЙХАЛТАЙ УВДИСТАЙ У… Өчигдөр
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГААР ЦЭНДЖАВЫН БОРХҮ… Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ… Өчигдөр
ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХӨВГҮҮДИЙН 255 НЬ УЛСЫН АВАРГА ХАНГАЙ, 157 НЬ УЛСЫН А… 2025/12/15
О.НАРАНЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2025/12/15
АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО 2025/12/15
БОГД ЗОНХОВЫН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2025/12/14
УВС, ХЯРГАС НУУР ОРЧМООР ЦАС ХЯЛМААЛНА 2025/12/14
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2025/12/13
Их Уншсан
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 2025/12/08
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТЭТГЭВЭРТ ГАРАХАД 36 САР ХҮРТЭЛХ ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ … 2025/12/04
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
COP17: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВ… 2025/12/03
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? 2025/12/06
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 2025/12/08
ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА 2025/12/03
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 2025/12/08
В.ПУТИН: ОРОС ЕВРОПТОЙ ДАЙТАХ БОДОЛГҮЙ БАЙГАА. ГЭХДЭЭ ТЭД ЭХЭЛБЭЛ БИД … 2025/12/03
ХАЙРЛУУЛАХ УУ...? 2025/12/13
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12